“Шилжин явах цом”-ын эзэд удахгүй тодорно

“Шилжин явах цом”-ын эзэд удахгүй тодорно

Мэдээллийн технологийн үндэсний парк болон МТ-ийн инкубатор компаниудын  дунд зохиогддог “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөөх 5 төрөлт спорт тоглолт 2014 оны 12-р сарын сүүлийн долоо хоногт болно.

Спорт тоглолтын зорилго

Байгууллагын  ажилтан, албан хаагчдыг спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвхи, сонирхлыг өрнүүлэхийн зэрэгцээ чөлөөт цагийг эрүүл мэндэд хандуулах, хамтын ажиллагаа нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд энэхүү уламжлалт спорт арга хэмжээний зорилго оршино.

Спортын төрөл

  • Сагсан бөмбөг
  • Гар бөмбөг
  • Шатар
  • Ширээний теннис
  • Дартс

 

Дүгнэх журам

Баг тус бүр тэмцээний 5 төрөлд  оролцож гаргасан амжилтаар нь оноо өгч нийт оноогоор шилдгийг шалгаруулан “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • Сувд
  • 2014-11-27
  • Уншсан:4575

Салбарын байгууллагууд