“Мэдээллийн аюулгүй байдал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

“Мэдээллийн аюулгүй байдал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

МТҮП-аас 2014.11 сарын 24-өөс 11 сарын 27-ны хооронд МТ-ийн мэргэжилтнүүдэд зориулж “Мэдээллийн аюулгүй байдал” /анхан шат/-ын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд төрийн  болон хувийн хэвшлийн нийт 27 мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тус сургалтаар Хакер хэрхэн халдлага хийдэг талаарх ойлголт, халдлагын төрөл, халдлагаас хамгаалах аргууд,  мөн халдлага хийх арга барилд суралцах гэх мэт мэдлэг, чадвар эзэмшсэн болно.

Мөн МТҮП-аас МТ-ийн мэргэжилтнүүдэд зориулж “Oracle” анхан шатны сургалтыг 2014.12 сарын 15-18-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг altantsetseg@itpark.mn-ээс авна уу.

 

 

FotorCreated

  • 2014-12-01
  • Уншсан:4963

Салбарын байгууллагууд