Монголын анхны бизнесийн эмэгтэй инкубаторыг сонирхогч эмэгтэйчүүдийн анхны семинар болов

Монголын анхны бизнесийн эмэгтэй инкубаторыг сонирхогч эмэгтэйчүүдийн анхны семинар болов

МТҮП-аас зарласан “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” төсөлд хамрагдагсдад зориулсан семинар 2014 оны 12-р сарын 05-нд болж 10 орчим компани, иргэн, их, дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудын төлөөлөл хамрагдлаа. Семинарт оролцогчид инкубаторт элсэгч гарааны компанийн онцлог, давуу тал, МТҮП-ын инкубаторын хөгжил, өнөөдрийн түвшин болон эмэгтэйчүүдийг дэмжсэн зорилтот төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болов.

Анхны эмэгтэй IT-чуудын инкубаторын сонгон шалгаруулалтанд өрсөлдөхөөр уг семинарыг зорьж ирсэн эмэгтэйчүүд маань ажлын байрны таатай орчин, менежментийн иж бүрэн туслалцаанаас гадна инновацид чиглүүлж, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон талын дэмжлэг, боломж, нээлттэй байдгийг сонсоод талархаж байлаа. Өөр өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч шинэ санаа, оюун ухаанаа бүтээл болгож,  зах зээлд өрсөлдөх бүсгүйчүүдийн боломжийг нээж өгсөн ба  12-р сарын 12-нд болох дараагийн шатны семинарт  МТ-ийн салбарын эмэгтэйчүүд болон  төгсөх курсын оюутнууд та бүхнийг урьж байна.

Ийнхүү МТҮП-ын үйл ажиллагааны салшгүй хэсэг болж буй Монголын анхны бизнесийн эмэгтэй инкубаторын төсөлд олон эмэгтэйчүүд хамрагдаж, өрсөлдөх эхлэл тавигдлаа

 

 

    10846898_740683692679004_1301823357_n

 

 

 

10847005_784601141577509_144081794_n        

 

   10846870_784601144910842_1535898821_n

  • 2014-12-05
  • Уншсан:4424

Салбарын байгууллагууд