МТ-ийн паспорт шалгалт хөдөө орон нутагт анх удаагаа туршилтын журмаар зохион байгуулагдаж байна.

МТ-ийн паспорт шалгалт хөдөө орон нутагт анх удаагаа туршилтын журмаар зохион байгуулагдаж байна.

Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2006 оноос эхлэн Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалтыг 18 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд  нийт 18 удаагийн шалгалтанд 88 шалгуулагч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авсан билээ.

Энэ жил буюу 2014 оны 12 сарын 05-нд Ховд аймгийн-ЗДТГ болон Ховд Их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн ажлын хүрээнд  МТ-ийн паспорт шалгалтыг хөдөө орон нутагт анх удаагаа туршилтын журмаар  амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү шалгалтанд төрийн байгууллагуудын  60 гаруй МТ-ийн  болон МТ-ийн бус мэргэжилтнүүд бүртгүүлснээс нийт 46 мэргэжилтэн тус шалгалтанд хамрагдсан байна. Ингэснээр олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн МТИШ нь нийслэл гэлтгүй хүрээгээ тэлж, хөдөө орон нутагт  зохион байгуулагдах боломжтой боллоо.

1384275_799988930046693_7516755311765132771_n

  • 2014-12-05
  • Уншсан:4617

Салбарын байгууллагууд