МТҮП-д 20 сая төгрөгийн шагналын сантай “Smart Mongolia -2014” фестивал эхэлж байна.

МТҮП-д 20 сая төгрөгийн шагналын сантай “Smart Mongolia -2014” фестивал эхэлж байна.

Монголд мэдээллийн технологийн чиглэлээр 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “SMART MONGOLIA-2014” фестивал яг одоо буюу 12-р сарын 11,12-ны өдрүүдэд МТҮП дээр нээлттэй болж байна. Фестивалыг сонирхсон хүн бүрт арга хэмжээ нээлттэй байх ба хүрэлцэн ирсэн хэн бүхнийг public service, business, education&life style, game, entertainment etc зэрэг сүүлийн үеийн өндөр технологийн цахим гайхалтай орчин угтах болно.

ШУТИС-ийн МХТС-ийн Mobile ICT сургалтын төв, Мэдээллийн технологийн үндэсний парк, Солонгосын KOICA олон улсын байгууллага, тус улсын DKU их сургууль хамтран зохион байгуулж буй “Smart Mongolia-2014” фестивал нь олон талт үйл ажиллагааг нэг дор нэгтгэн зохион байгуулдагаараа онцлогтой бөгөөд  мэдээллийн технологийн аппликейкшн-бүтээгдэхүүний цогц үзэсгэлэн, чөлөөт хэлбэрийн конференц-хэлэлцүүлэг, програм хангамж хөгжүүлэгчдийг ажил олгогч эзэдтэй холбох бизнес-уулзалт гэх мэтчилэн олон үйл ажиллагаа нэгэн зэрэг болж байна. Солонгос Улсад тогтмол зохиогддог энэхүү фестивал 7 хоног үргэлжилж олон залуусыг хамруулж, ингэснээр олон шилдэг Мобайл аппликейшны бүтээлүүд төрөн гардаг уламжлалтай юм.

Харин Монголд  2 дахь жилдээ үргэлжилж байгаа “Мобайл аппликейшн“-ы уралдаанд өнгөрсөн жилийнхээс 3 дахин их буюу нийт 75 бүтээл ирсэн байна.

Энэ нь Монголд  мэдээллийн технологийг хөгжүүлэхэд чамгүй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй, оюуны багагүй хөрөнгө оруулалт болж чадаж буй уг фестивал харуулж бөгөөд  Монголын хүүхэд, залуусын сонирхлыг татсан, хүсэн хүлээдэг фестивалуудын нэг болж чадсан гэхэд болно.
Энэ жилийн хамгийн гол супер арга хэмжээ нь оюун ухаан, ур чадвараа сорьсон “Мобайл аппликейшн”-ны 20 сая төгрөгийн шагналын сантай уралдааны шалгаруулалтын ялагч фестивалын феналын өдөр тодрох ба шалгаруулалт өрсөлдөөнтэй байгааг дуулгахад таатай байна.

Хэвлэлийн ивээн тэтгэгч байгуулллагаар хамтран ажиллаж буй  4К-Танин  мэдэхүйн  телевиз  нь фестивөлын арга хэмжээг  шууд дамжуулан үзүүлж байгаа бөгөөд дараах линкээр орж үзнэ үү

Шууд дамжуулж байгаа холбоос

  • 2014-12-11
  • Уншсан:4384

Салбарын байгууллагууд