“SMART MONGOLIA-2014” ФЕСТИВАЛ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“SMART MONGOLIA-2014” ФЕСТИВАЛ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ШУТИС-ийн МХТС-ийн Mobile ICT сургалтын төв, Мэдээллийн технологийн үндэсний парк, Солонгосын KOICA олон улсын байгууллага, тус улсын DKU их сургууль хамтран зохион байгуулж буй “Smart Mongolia-2014” фестивал 12-р сарын 11,12-ны өдрүүдэд МТҮП дээр нээлттэй болж байна.
Фестивал нь олон талт үйл ажиллагааг нэг дор нэгтгэн зохион байгуулдаг бөгөөд мэдээллийн технологийн аппликейкшн-бүтээгдэхүүний цогц үзэсгэлэн, чөлөөт хэлбэрийн конференц-хэлэлцүүлэг, програм хангамж хөгжүүлэгчдийг ажил олгогч эзэдтэй холбох бизнес-уулзалт гэх мэтчилэн олон үйл ажиллагаа нэгэн зэрэг болдогоороо онцлог юм.
Уг арга хэмжээг нээж KOICA-ийн Монгол дахь төлөөлөгч У Дун Ан, МТШХХГ-ийн дэд дарга Ш.Батзаяат, МТҮП-ийн ерөнхий захирал Б.Мягмарнаран, “Mobile ICT” сургалтын төвийн захирал Kim Seung Hoon нээж үг хэлсэн юм.
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн баг, хувь хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Илтгэл 3 хэсгээс бүрдсэн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд П.Наранцэцэг /МТҮП-ын ИБХТ-ийн дарга/, Н.Энхбат /МТШХХГ-ын МТИХ-ийн дарга/, Б.Энхтөгс /ШУТИС- МХТС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал/, Н.Эрдэнэбат /Drictor, Metatech LLC/, Kim Seung Hoon-/Professor of Dankook university,director of KOICA Mobile ICT education center/, Lee Won Jin /Professor of Dankook university/, А.Эрдэнэбаатар /ШУТИС-ийн МХТС-ийн ПХ тэнхмийн эрхлэгч, профессор/ орсон байна.
Тус фестивал нь маргааш буюу 12 сарын 12-д үргэлжлэн явагдах бөгөөд МТ-ийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх ба 20 саяын эзнийг тодруулах хаалтын ажиллагаа болно.

Мөн түүнчлэн тус паркийн 302 тоотод “Ажлын байрны яармаг”-ийг зохион байгуулж байгаа ба “Unitel”, “MBIC SOFT”, “Wibro”, “INTERACTIVE BI” LLC, “Axis-Systems” LLC, “Softline” LLC, “Novasoft” LLC, “INTERACTIVE” LLC, “IT zone” INI LLC эдгээр байгууллагууд ажил горилогч оюутан, залуусыг бүртгэж ажлын байр санал болгож байна.
МТ-ийн чиглэлээр ажил горилогч болон тус арга хэмжээг сонирхсон хүн бүхэнд нээлттэй тул та бүхэн хүрэлцэн ирж сонирхоно уу.

 

 FotorCreated

  • 2014-12-11
  • Уншсан:4668

Салбарын байгууллагууд