Уран зургийн уралдаан

Уран зургийн уралдаан

1465129_626102040786850_1984583210_nМэдээллийн технологийн ертөнц, хөгжлийн ирээдүй

сэдэвт уран зургийн уралдаан зарлаж  байна

 

Мэдээллийн технологийн үндэсний паркаас инкубаторын орчинг тохижуулах зорилгоор мэдээллийн технологийн (МТ) салбарын хөгжлийн чиг хандлага, монголын програм хангамжийн салбарын ирээдүй, инкубаци, МТ-ийн инновацийг дүрсэлсэн уран зургийн уралдаан зарлаж байна.

 

Мэдээллийн технологийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг зөгнөсөн сэдвээр (тухайлбал, хиймэл оюун ухаан, IRobot гэх мэт) монгол хүний амьдралын бүхий л хүрээнд МТ-ийн ололт амжилт хэрхэн тусч байгааг илэрхийлсэн өргөн хүрээг хамарна.

 

Нэг. Уралдааны зорилго:

Уран зураг сонирхогч залуусын авъяасыг нээн илрүүлж, уран зургаар дамжуулан мэдээллийн технологийг сурталчлахын зэрэгцээ энэ салбарын ололт амжилт, цаашдын хөгжлийн чиг хандлагыг нь уран сэтгэмжит дүрслэлээр илэрхийлсэн хүсэл мөрөөдлийн мэт өвөрмөц орчинг бүрдүүлэхэд уралдааны зорилго оршино.

 

Хоёр. Хамрах хүрээ

Оюутан залуус, зураачид, чөлөөт уран бүтээлчид

 

Гурав. Бүтээлд тавигдах шаардлага

–       Уралдаанд оролцож байгаа бүтээлийг зөвхөн өөрийн гараар зурсан байх

–       2013 оноос хойш зурсан байх

–       Уран зураг нь урьд өмнө ямар нэгэн уралдаанд оролцож байгаагүй байх

–       Нугаларч гэмтээгүй, жааз болон цаасаар хүрээ хийгээгүй байх      

 

Хэмжээ:                    140×100 см-аас 160×120 см-ийн хооронд (босоогоор байрлуулахаар зурах)

 

Урсгал чиглэл:      Хэлбэрийн хувьд чөлөөтэй, абстракт, авангард чиглэл, тухайлбал, Science Fiction, Robots чиглэлээр modern, fantasy элементүүд оруулсан байх

 

Дөрөв. Бүтээлээ ирүүлэх

Уралдаанд оролцох уран зургуудыг 2014 оны 1-р сарын 2-ноос 7-ны өдрүүдэд ажлын цагаар 209 тоот өрөөнд хүлээж авна.

 

Тав. Шалгаруулалт

Шалгаруулалтыг  2014 оны 1-р сарын 8-нд зохион байгуулж, шилдэг 3 бүтээлийг байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

              

Зургаа. Шагнал урамшуулал

1-р байр:       Өргөмжлөл, 2 сая төгрөг

2-р байр:       Өргөмжлөл, 1 сая төгрөг

3-р байр:       Өргөмжлөл, 500.000 төгрөг

 

Уралдааныг зохион байгуулах хороо

Холбоо барих утас:            318067, 99258844

И-мэйл хаяг:  info@itpark.mn; ganpurev@itpark.mn

Вэб сайт:      www.itpark.mn

 

Мэдээллийн технологийн үндэсний парк

2013-12-04

  • itpark
  • 2013-12-26
  • Уншсан:4616

Салбарын байгууллагууд