Мэдээллийн технологийн инкубаторын 21 дэх удаагийн сонгон шалгаруулалт амжилттай болж өнгөрлөө

Мэдээллийн технологийн инкубаторын 21 дэх удаагийн сонгон шалгаруулалт амжилттай болж өнгөрлөө

Мэдээллийн технологийн инкубаторын 21 дэх удаагийн элсэлтийг 2014 оны 1-р сарын 10-нд амжилттай зохион байгууллаа. Энэ удаа Мэдээллийн технологийн үндэсний паркад Эмбеддэд систем хөгжүүлэлт, Компьютерийн дүрслэлийн лабораториуд байгуулагдаж байгаатай холбогдуулан тэр чиглэлээр ажиллах компаниудыг түлхүү оролцуулсан билээ.

Бүгд 6 компани, 2 иргэн сонгон шалгаруулалтанд хамрагдсанаас Хайрхан семикондакторс ХХК, Интер актив систем ХХК, Cebtion ХХК, EASS ХХК, We can do systems ХХК гэсэн 5 компани мэдээллийн технологийн инкубаторт элсэх болзол нөхцлийг хангав.

Тэнцсэн компаниудад бизнесийн шинэ санаагаа амжилттай хэрэгжүүлэхийг хүсье!

 

Мэдээллийн технологийн үндэсний парк

  • Сувд
  • 2014-12-10
  • Уншсан:2618

Салбарын байгууллагууд