МТҮП-ын захирал Ц.Түвшинтөр Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоонд айлчиллаа

МТҮП-ын захирал Ц.Түвшинтөр Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоонд айлчиллаа

IMG_8993DSC01403

МТҮП-ын захирал Ц.Түвшинтөр Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоонд 2-р сарын 19-нд айлчлал хийлээ. Энэхүү айлчлалаар 6-р сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж буй 9 дэхь удаагийн “АШПХ Удирдлагуудын Уулзалт”-ын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Түүнчлэн энэ айлчлал нь Солонгосын шинжлэх ухаан технологийн парк болон холбогдох байгууллагуудаас суурь удирдлагын талаар зөвлөгөө авах зорилготой байсан. Үүний тулд Др-Ц.Түвшинтөр Тэгү Текнопарк, Тэгү Дижитал Үйлвэрлэлийн Хөгжлийн Агентлаг болон Геонбук Текнопарк-т тус тус очиж танилцлаа.

Др-Ц.Түвшинтөр, ноён Ли Гүн-вүү (Тэгү Текнопаркын Бизнес Хөгжлийн Агентлагийн Дарга), ноён Хуанг Хан-жэ (Тэгү Текнопаркын Бизнес төлөвлөлтийн багийн менежэр), болон ноён Нам Юүн-хо (АШПХ-ны захирал) нар Тэгү Текнопарк-д уулзалтанд оролцож хатагтай Сэлли Пак (АШПХ-ны Судалгааны мэргэжилтэн) уулзалтын үеэр орчуулга хийлээ. Уулзалтын үеэр тэд МТ парк болон Текнопаркын хөгжлийн стратегийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Уулзалтын дараа Др-Ц.Түвшинтөр болон АШПХ-ны ажилчид Тэгү Дижитал Үйлдвэрийн Агентлаг болон Геонбук Текнопарк-д зочиллоо. Тэд бүгд Др-Ц.Түвшинтөрийг зочломтгой хүлээн авсан бөгөөд байгууллагуудтай үзэж танилцав.

Сүүлийн уулзалтанд тэд АШПХ-ны оффист хүрэлцэн ирж Монголд зохиогдох Удирлагуудын уулзалтын хөтөлбөрийн талаар ярилцлаа. Захирал Ц.Түвшинтөр захирал 9 дэхь удаагийн Удирдлагуудын уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг маш сайн хангаж ажиллахаа илэрхийллээ. Бид Удирлагуудын уулзалтыг маш амжилттай зохион байгуулна гэдэгт гүнээ итгэж байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай.

  • 2014-12-21
  • Уншсан:3396

Салбарын байгууллагууд