МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ АЖИЛЛУУЛНА

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ АЖИЛЛУУЛНА

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ
МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ АЖИЛЛУУЛНА

     Мэдээллийн технологийн, түүний дотор програм хангамж, эмбэддед систем хөгжүүлэлт, компьютерийн дүрслэлийн чиглэлээр бизнес эрхлэх инновацийн гарааны компаниудад дараах 5 чиглэлээр мэргэшсэн зөвлөгөө өгөх туршлагатай мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг урьж байна.

Зорилго:

Гарааны компаниудад инкубаторт байрлах 2 дахь жилээс нь инноваци хийхэд нь туслан дэмжих, туршлагатай мэргэжилтний зөвлөгөө өгөх (monitoring) үйлчилгээ үзүүлэх
Зөвлөгөө өгөх чиглэлүүд:
• МТ-ийн шинжээч
• Бизнес эрхлэлт, хөгжүүлэлт
• Төсөл боловсруулах, төслийн менежмент хийх
• Санхүүгийн шинжилгээ
• Оюуны өмчийн эрхийн хамгаалалт
Мэргэшсэн зөвлөхөд тавигдах шаардлага:
• Зөвлөгөө өгөх чиглэлээр магистраас дээш зэрэгтэй байх
• Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх
• Анкет /CV/140-166 үгэнд багтаах
• Зураг 4х6 хэмжээтэй
• Мэдээллийн технологийн бизнес эрхэлж байсан туршлагатай бол давуу тал болно
Мэргэшсэн зөвлөх нь МТҮП-тай гэрээ байгуулж, цагаар ажиллах бөгөөд ажлын хөлсийг тухай бүр төлөх нөхцөлтэйгээр ажиллана. Компаниудад бодит байдал дээр практик зөвлөгөө өгөх, бизнесийн үйл ажиллагааг нь инновацид чиглүүлэх үүрэгтэй.

Холбоо барих хаяг:
Утас: 318042, 99258844 (Б.Ганпүрэв)
Цахим хаяг: info@itpark.mn

Мэдээллийн технологийн үндэсний парк
2014 оны 2 дугаар сарын 18

  • itpark
  • 2014-12-28
  • Уншсан:2697

Салбарын байгууллагууд