Дархан хотод МТИШ-ын сургагч багштай боллоо

Дархан хотод МТИШ-ын сургагч багштай боллоо

Мэдээллийн технологийн үндэсий парк нь 2005 оноос эхлэн Японы хамтын ажиллагааны нийгэмлэг (AOTS)-тай хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багшийн сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаад МТҮП нь Дархан-Уул аймагт МТ-ийн технологийн инженерийн шалгалтын сургагч багшийн түргэвчилсэн сургалтыг 3 сарын 7-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж, тус аймгийн ШУТИС-ийн 12 багш хамрагдан МТИШ-ын сургагч эрхийн гэрчилгээ гардан авлаа.

Тус сургалтыг МУИС-ийн багш Б.Батням удирдан явуулсан бөгөөд сургалтанд хамрагдсан багш нар МТИШ-нд бэлтгэх сургалтыг өөрийн аймагт зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. Бүх МТИШ-ын сургагч багшийн эрх авах сургалтанд амжилттай хамрагдсан багш нартаа сурган хүмүүжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.

IMG_0196_Fotor_Collage

 

  • 2014-12-12
  • Уншсан:3360

Салбарын байгууллагууд