Ховд аймагт “Олон улсад оюунаа үнэлүүлэх нь” семинар амжилттай болж өндөрлөлөө

Ховд аймагт “Олон улсад оюунаа үнэлүүлэх нь” семинар амжилттай болж өндөрлөлөө

Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2013 оны 9 сард Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Олон улсад оюунаа үнэлүүлэх нь” сургалт, семинарынхаа үргэлжлэлийг 2014 оны 3 сарын 14-ны өдөр Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.

Семинарт Ховд аймгийн төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, ховд их сургуулийн оюутан, багш нар, ЕБС-ийн мэдээлэл зүй, математикийн багш нар зэрэг 70 гаруй хүн хамрагдлаа.

Тус семинар дээр МТҮП-ын захирал Ц.Түвшинтөр, МУИС-ийн багш Б.Батням, Ховд их сургуулийн багш Батсайхан, Т.Буяндэлгэр нар илтгэл тавьсан бөгөөд семинарын дараа МТҮП-ын Стратеги Бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг, МУИС-ын багш Б.Батням Ховд их сургуулийн МТИШ-ын сургагч багш нартай уулзаж, мэдээлэл өгөн, МТИШ-ын сургагч багшийн гарын авлага, МТИШ-нд бэлтгэх ном бэлэглэлээ.

  • itpark
  • 2014-12-17
  • Уншсан:2551

Салбарын байгууллагууд