”Силикон Хаус”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд урьж байна

”Силикон Хаус”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд урьж байна

Өнөөдөр 2014 оны 5-р сарын 8-нд 12 цагаас Мэдээллийн технологийн үндэсний паркад нэгэн түүхэн үйл явдал болох гэж байна.

Өнгөрсөн 2013 оны 11 сараас хойш тус паркад томоохон бүтээн байгуулалт өрнөсний үр дүнд “Силикон Хаус” буюу АНУ-ыг мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд тэсрэлт хийхэд хүргэсэн “Silicon Valley”-гийн жижигрүүлсэн хувилбарыг барьж байгуулах ажлыг амжилттай хийж дуусгалаа.

Монголын мэдээллийн технологийн салбарт шинэ зах зээл бий болгон хөгжүүлэх зорилгоор “Силикон Хаус”-ын бүрэлдэхүүнд Эмбеддэд систем хөгжүүлэлтийн лаборатори, Компьютерийн вишн лаборатори гэсэн 2 лабораторийг монголд анх удаа байгуулж байгаа төдийгүй Мэдээллийн технологийн мэргэшлийн сургалтын төв, Мэдээллийн технологийн төрөлжсөн номын санг шинээр ашиглалтанд оруулж байгаагаараа онцлог, цоо шинэ цогц бүтээн байгуулалт юм.

Мэдлэгт суурилсан үсрэнгүй хөгжлийн тулгуур болсон мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч байгаагийн нэг тод илрэл нь “Силикон Хаус” төсөл юм. Төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн зөвлөл байнга хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжин тусалж байсныг онцлон тэмдэглэж байна.

МТҮП-ын 2-р давхарт Эмбеддэд систем хөгжүүлэлтийн болон Компьютерийн вишн лабораториуд байрлана. Ганц нэг сургууль, компани дангаараа байгуулж хүчрэхгүй эдгээр лабораторийг ашиглалтанд оруулснаар мэдээллийн технологийн салбарынхан төр, хувийн хэвшил гэлтгүй хамтарч ажиллах, бүтээх нэгэн орчин, дундаа ашиглах техник тоног төхөөрөмжтэй болж байгаа юм.

2-р давхарт дээрх 2 лабораторийн хамт Мэдээллийн технологийн инкубаторын орчинг цоо шинээр тохижуулж, ирээдүйн инновацийн эздийг хүлээн авахад бэлэн боллоо. Энд шинийг сэдэж, түүнийгээ амьдралд бүтээлчээр нэвтрүүлэхийг зорилгоо болгосон залуусыг урин дуудах мөрөөдлийн мэт бүтээлч, оюунлаг орчин нөхцлийг бүрдүүлж, монгол залуустаа барууны жишгээр сурч боловсрохын зэрэгцээ судалгаа шинжилгээ хийж, туршилтын загвар гарган улмаар үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломж олгохыг зорьсон билээ.

Мэдээллийн технологийн инкубаторт өнгөрсөн хагас жил хүрэхгүй хугацаанд 2 удаа элсэлт авч, 7 компани хүлээн авч байрлуулсны 4 нь зорилтот зах зээл буюу эмбеддэд систем хөгжүүлэлтээр ажиллах компаниуд юм. Хэдхэн хоногийн дараа инкубатор 22 дахь элсэлтээ зохион байгуулах гэж байна.

3-р давхарт гарангуут Мэдээллийн технологийн сургалтын төв, Мэдээллийн технологийн төрөлжсөн номын сан Таныг угтан авах болно. Энэхүү мөрөөдлийн мэт номын санд тухлан суунгаа мэдээлэл, харилцаа холбооны ертөнцөөр хязгааргүй аялах эрх чөлөөг эдлэх боломжтой.

Энэ бүхнийг мэдээлэл, харилцаа холбооны салбарын өргөн олон нийт, оюутан сурагчид, эрдэмтэн судлаачдад бэлэг болгон барьж байна.

Аливаа шинэ юм бүхэн басхүү шинэ мэдлэг чадварыг шаардаж, шинэлэг сэтгэлгээ, шинэлэг хандлагыг ч төлөвшүүлдэг биз ээ.

Мэдээж энэ бүхэн бол зөвхөн эхлэл… Монгол програм зохиогчид, монгол электроник инженерүүдийн ур ухаанаар бүтсэн үндэсний брэнд бүтээгдэхүүний эх загварууд энд бий болж, дэлхийд түгэн борлуулагдах цаг тун удахгүй биз ээ.

Мэдээлийн технологийг сонирхдог хэн бүхэн энэхүү “Силикон Хаус”-аар аялан, шинэ байгууламжуудтай танилцан саатах боломжтой.

“Силикон Хаус” нь орчин үеийн мэдээллийн технологи Монгол Улсад эрчимтэй хөгжих эхлэл, чухал суурь, түүнийг хурдасгах хүч, мэдээллийн технологийг хөгжүүлэхийг зорьж байгаа их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, компаниудын хамтран ажиллах төв болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол хүний оюун ухаанаар урласан шинэ, шилдэг шийдэлтэй олон бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэвтэрч, мэдээллийн технологийн шинэ салбарууд үүсэн хөгжөөсэй гэсэн чинхүү хүсэл мөрөөдөл энэхүү төслийн алсын хараа нь байлаа.

Та бүхнийг “Силикон Хаус”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урья!

Монголын их тал нутагт цахим хөгжил улам эрч хүчээ авч, монголын хөгжлийн түүчээ болох болтугай!

 

  • itpark
  • 2014-12-08
  • Уншсан:3470

Салбарын байгууллагууд

in the fashion industry, which is always changing, it has become more and more popular to find high-end trends without spending a lot of money. for example, high quality replica handbags are a trendy alternative to designer originals. this page goes into detail on why people like replica things, pointing out important types and where to find them.

people who love fashion are starting to like replica clothes since it looks and feels like high-end brands but costs a lot less. these things let people show off their particular style without spending a lot of money, from everyday wear to statement pieces. replica garments are a great example of this. they include a wide range of clothing influenced by famous designers, making sure that everyone can find something fashionable to wear.

handbags are still a big part of high-end fashion, and reproductions are a great opportunity to own famous designs. people typically look for places that sell high-quality replica handbags that are made with the same care and attention to detail as the originals. these items may make every outfit look better, so they are a good buy for people who want to establish a varied wardrobe.

some brands are quite popular in the replica industry because they never go out of style. for example, chanel's classy look is quite popular, which has led to a desire for chanel copycat items that reflect the style of the brand's famous dresses and chains. replica clothes from different high-end brands provide anything from fitted blazers to casual streetwear, combining high-end style with low prices.

choosing replicas has benefits like saving money and having a lot of options, but it's important to pick reliable sources to make sure the quality is good. websites that sell high-quality imitation handbags and chanel replica generally include thorough product descriptions and customer reviews, which can help customers make smart choices. this makes fashion more accessible to everyone, letting more people enjoy trends without having to pay a lot of money.

adding replicas to your wardrobe is easy. for a balanced style, wear replica garments with real accessories. for evening ensembles, utilize a chanel replica purse as a focus point. trying out these things will help you change up your style without breaking the bank.