МТ-ийн Инкубаторын 22 дахь элсэлтийн дүн гарлаа

МТ-ийн Инкубаторын 22 дахь элсэлтийн дүн гарлаа

Мэдээллийн технологийн 22 дахь удаагийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хурлыг 2014 оны 5-р сарын 13-ний өдөр МТҮП-ын 211 тоот буюу “Компьютер вишн лаборатори”-д зохион байгуулав.

Энэ удаагийн элсэлтээр нийт 6 компани, 5 иргэн бүртгүүлж элсэлтийн сонгон шалгаруулалтанд орлоо.

Дээрх компани болон иргэдийн элсэлтийн бичиг баримтуудыг 2014 оны 4-р сарын 28-аас 5-р сарын 9-ний өдрүүдэд хүлээн авч эх материалуудыг 5-р сарын 13-ний өдөр сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт нээж танилцуулав.

МТ-ийн инкубаторын үйл ажиллагааны журмын 1.4-р заалтанд заасны дагуу МТҮП-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр баталсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр дүн тавилаа. Үүнд:

I.    Шинэлэг бүтээлч санаа

II.    Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл

III.    Эдийн засгийн үр ашиг

IV.    Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар

  V.   Үйл ажиллагааны төлөвлөгөө

Сонгон шалгаруулалтаар иргэн О.Лхагвасүрэн, Монгол Эмбэддэд систем ХХК хангалттай дүн авч МТ-ийн инкубаторт элсэн орох болзолыг хангалаа.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

incubator 2incubator 1

  • itpark
  • 2014-12-15
  • Уншсан:3094

Салбарын байгууллагууд