ITPEC-ийн Асуулт боловсруулагчдын уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

ITPEC-ийн Асуулт боловсруулагчдын уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

МТҮП нь 2006 онд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт болон мэдээллийн технологийн инженерийн мэргэшлийн шалгалтыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл (ITPEC)-д анх элссэн. ITPEC нь гишүүн орнууддаа МТИШ-ын асуултын хамрах хүрээний чиглэл тус бүрээр мэргэшсэн багш нараас бүрдсэн Асуулт боловсруулах зөвлөл ажиллуулж, асуултуудаа тухайн улсдаа бэлтгэн боловсруулж хандивладаг бөгөөд МТҮП анх 2008 онд гишүүн орнуудын жишгээр Асуулт боловсруулах үндэсний зөвлөлийг байгуулан ажиллаж эхэлсэн.

Монголын Асуулт боловсруулах үндэсний зөвлөлийн тэргүүнээр ШУТИС-КТМС-ийн Програм хангамжийн тэнхимийн эрхлэгч А.Эрдэнэбаатар ажилладаг бөгөөд МУИС-ХШУИС, ШУТИС-КТМС, ШУТИС-МХТС-иудын доктор, профессор, багш нараас бүрдэн ажиллаж байна.

Энэ жил ITPEC-ийн гишүүн орнуудын МТИШ-ын асуулт боловсруулах зөвлөлийн 18 дахь удаагийн хурал Улаанбаатар хотноо 2014 оны 6 сарын 4-6-ны хооронд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Уг хуралд Япон, Тайланд , Вьетнам, Малайз, Мьянмар, Филиппин, Бангладеш, Монгол зэрэг улсаас нийт 27 оролцогч оролцоно.

НИЙТ ОРОЛЦОГЧИДДОО АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • itpark
  • 2014-12-30
  • Уншсан:2682

Салбарын байгууллагууд