Азийн шинжлэх ухааны холбооны 9 дэхь удаагийн “УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ 2014”-ыг Монгол улсад зохион байгуулах гэж байна.

Азийн шинжлэх ухааны холбооны 9 дэхь удаагийн “УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ 2014”-ыг Монгол улсад зохион байгуулах гэж байна.

Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Азийн шинжлэх ухааны паркуудын холбоо/АСПА/- той хамтран “Удирдлагуудын уулзалт 2014” олон улсын ач холбогдол бүхий чуулга уулзалтыг 6 дугаар сарын 19-21-нд Монгол Улсад зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү уулзалтанд шинжлэх ухаан технологийн паркуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид уригдан ирж, шинжлэх ухааны хөгжил, өнөөгийн байдал, шинжлэх ухааны паркуудын шилдэг туршлагын талаар чуулан хуралдах болно. Энэ удаагийн уулзалт нь “Бизнес уулзалт”-ыг хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд Азийн шинжлэх ухааны шилдэг бизнес эрхлэгчид, компаниуд оролцож бүтээгдэхүүнээ сурталчлан, Монголын компаниудтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцах болно. Иймд гадаад зах зээлд чиглэн ажиллах буюу хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй компаниудыг энэхүү бизнес уулзалтанд оролцох боломжоор бид хангах юм.

aspa-last

  • itpark
  • 2014-12-03
  • Уншсан:3313

Салбарын байгууллагууд