Улаанбаатар хотын ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотод ногоон хөгжилтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг МХТ-д суурилсан шинэлэг арга замаар шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж буй “Code for Green UB” төслийн арга хэмжээг 2015.02.03-ны өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д “Хуучин асуудлыг шинэ шийдлээр” уриатайгаар Дэлхийн банк, Мэдээллийн технологийн үндэсний парк, Startup Mongolia болон Internews  хамтран зохион байгуулсан.

Ногоон хөгжилтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, МХТ-д суурилсан хэрэгслүүдийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, шинэ санаа, шинэлэг сэтгэлгээтэй хүмүүсийг нэг дор цуглуулан хамтын шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү төслийн арга хэмжээ нь дотоодын МХТ-ийн шилдэг авьяастнуудыг тодруулах, Улаанбаатар хотын хэрэгцээнд нийцэх шинэлэг арга хэрэгслүүдийг гаргаж ирэх, шинээр сэтгэгчдийн дунд ногоон хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ногоон бизнес хэрэглэгчдийг дэмжих, бусад орнуудын туршлагаас суралцах, нутагшуулах гэсэн зорилтуудын дор явагдав.
Тус арга хэмжээнд нийслэлийн байгууллагууд, МТ-ийн болон биенесийн компаниуд, төрийн болон төрийн бус байгуулагуудын нийт 30 хүн хамрагдасан бөгөөд 8 багт хуваагдаж дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна.
1. Оролцогч талууд ногоон хөгжилтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг тодорхойлох
2. “Meetup” арга хэмжээн дээр шинэлэг сэтгэхүйтэй технологийн багийг бүрдүүлэх
3. Багууд “Ideathon” дээр шинэ санаагаа боловсруулах
4. Явцын дунд шинэ санаануудыг талаар зөвлөгөө өгөх /сайжруулах
5. Эцсийн шатны бүтээгдэхүүнүүдийг тодорхойлж, шүүн шалгаруулах
6. Ялагчдыг тодруулж, цаашид холбогдох салбаруудтай хамтран ажиллах гэсэн 6 үе шатаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд үүнээс гарах үр дүн нь дараах байдалтай байна. Үүнд:
• Үр ашиг сайжирна-Нийтийн тээврийн хүртээмж, аюулгүй байдалд оновчтой хот төлөвлөлт, нийтийн тээврийн хөрөнгө оруулалт, үнийн бодлого болон нийгмийн маркетингийг хослуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдол, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл болон хүлэмжийн хийн ялгаралтын багасгах юм. Түүнчлэн МХТ-ийг ашигласнаар төр, иргэдийн харилцаа илүү шуурхай, үр ашигтай болно.
• Хотуудын дасан зохицох чадвар дээшилнэ-Тээвэр дэд бүтцийн төлөвлөлтийг хийхдээ гэнэтийн цаг агаарын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалах хамгаалалттай ямар ч нөхцөлд ажилладаг байхаар загварыг гаргах
• Өрсөлдөх чадвар өснө-Энэхүү үйл ажиллагаанд МХТ-ийн инновацийг хурдасгаж, улмаар бизнес эрхлэгчдэд өрсөлдөх чадвараа сайжруулах боломжийг олгоно
• Шинэлэг нэгдмэл аргуудыг ашиглана-Зуд, үер, агаарын бохирдол, хатуу хог хаягдлын удирдлага, замын ачаалал, хот тэлэлт гэх мэт Улаанбаатарт тулгараад буй байгаль орчны асуудлуудад шийдэл олохдоо шинэ, нэгдмэл аргуудыг хэрэглэх
• Тоон үйлдвэрлэлийн шинэ техологи, арга зүйг нэвтрүүлнэ-3D принтер гэх мэт технолгиуд нь хөдөлмөр бүтээмжийг сайжруулах бөгөөд дотоодын үйлдвэрлэл, бизнест нэвтрэх бэрхшээлийг багасгана.

1

 

Салбарын байгууллагууд