“Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөг боллоо.

“Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөг боллоо.

Монгол улсын сангийн яам, Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар хамтран 2014 онд төлөвлөсөн ажлын хэрэгжилт, үр дүнг тайлагнах, 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар мэдээлэх, “Худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийг танилцуулах зорилгоор “Шилэн Тендер-2015” нээлттэй өдөрлөгийг уламжлалт ёсоор 3 дах жилдээ Мэдээллийн технологийн үндэсний паркад зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт яам, агентлаг болон төрийн байгууллагын 91 төрийн албан хаагч, хэвлэл мэдээллийн 21 байгууллага, 45 аж ахуй нэгж, 20 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Тус өдөрлөгөөр Худалдан авах ажиллагааны газар, Худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжүүд, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн 2015 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

Мөн арга хэмжээнд оролцогчид төрийн худалдан авах ажиллагаа болон “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийн талаар сонирхсон асуултандаа хариулт, зөвлөгөө авлаа.

FHGU          23333

Салбарын байгууллагууд