Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх удаагийн “Удирдлагуудын уулзалт” 6-р сарын 19-21-нд Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх удаагийн “Удирдлагуудын уулзалт” 6-р сарын 19-21-нд Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

МТҮП нь 2002 оноос эхлэн Монгол улсад анхны мэдээллийн технологийн инкубаторыг ажиллуулах, инновацийг бүтээх гарааны компаниудыг дэмжих, хөгжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд одоогийн байгаа туршлага мэдлэг, нөөц дээр тулгуурлан шинжлэх ухаан технологийн парк болохоор зорин ажиллаж байна.

Бид харилцан туршлага, мэдлэг мэдээллээ солилцох, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөгжлийн загварыг нэвтрүүлэх, хамтран ажиллах зорилгоор 2012 онд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болсон. МТҮП нь Монгол улсаа төлөөлөн гишүүн болсноор бусад холбооны гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг паркуудын хөгжлийн загварыг нэвтрүүлэх, ОУ-ын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, хамтын ажиллагаагаар дамжуулан үйл ажиллагаагаа олонд таниулан сурталчлах боломж нээгдээд байна.

Тус холбоо нь жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн удирдлагуудын 9 дэх уулзалт 6-р сарын 19-21-ний өдрүүдэд МУ-д анх зохион байгуулагдаж байгаагаас гадна Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 27 дахь захирлуудын удирдах зөвлөлийн хурлаар холбооны шинэ ерөнхийлөгчийг нөхөн сонгох үйл ажиллагаа болсноороо онцлогтой байлаа.

6-р сарын 19 буюу үйл ажиллагааны эхний өдөр Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүд, төлөөлөгчид Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох IT Zone ХХК болон Электрон машин, механизмын тэргүүлэгч компани болох Экобус ХХК-аар зочлон тэдгээрийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн захирлуудын удирдах зөвлөл хуралдан, шинээр холбооны Ерөнхийлөгчөө нөхөн сонгов. 6-р сарын 20-нд буюу хоёр дахь өдөр үйл ажиллагааны нээлт, Удирдлагуудын уулзалт, Бизнес уулзалт зэрэг үндсэн арга хэмжээнүүд боллоо.

Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх уулзалтыг МТШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд БШУЯ-ны шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга ноён Ж.Даваасамбуу ирж баяр хүргэж, үг хэлэв. Мөн Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх уулзалтаар шинээр нөхөн сонгогдсон холбооны ерөнхийлөгч Японы Канагава Шинжлэх ухааны паркын ерөнхийлөгч ноён Хирохиса Учида үг хэллээ.

Удирдлагуудын уулзалтаар БНСУ, Тайвань, Япон зэрэг орноос шилдэг паркуудын туршлагаасаа хуваалцан илтгэл тавьсан бол Монголоос Эдийн Засгийн Хөгжийн Яамны инноваци олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга ноён С.Бэхбатыг төлөөлж Шинжлэх ухааны парк, инновацийн олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Дашдэмбэрэл “Монголын үндэсний инновацийн тогтолцоо ба түүнд шинжлэх ухаан технологийн паркын эзлэх байр” сэдвээр, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн ахлах мэргэжилтэн хатагтай А.Тамир “Монгол Улсын шинжлэх ухаан технологийн парк байгуулах бодлого” сэдвээр, МТҮП-ын зөвлөх, удирдах зөвлөлийн гишүүн Д-р.Ц.Түвшинтөр “МУ-ын МТ-ийн паркын стратегийн хөгжил” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн холбооны гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, ASPA-ийн гишүүн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан зөвшилцсөн төдийгүй Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл, хэрхэн шийдвэрлэх тал дээр зөвлөгөө авч, туршлага солилцов.

Бизнес уулзалтаар БНСУ-аас Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын тэргүүлэгч 7 компани, МУ-аас 20 орчим МТ-ийн компани оролцон харилцан туршлага солилцон, ололт амжилтаасаа хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаараа ярилцсан.

Удирдлагуудын 9 дэх уулзалтанд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Тайвань, Япон, БНСУ, Вьетнам зэрэг орны шинжлэн ухаан технологийн 7 паркын удирдлага, БНСУ-ын Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын 7 компаний тэргүүлэгчид г.м нийт 30 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бол МУ-аас төрийн болон төрийн бус байгууллага, Их дээд сургууль, МТ-ийн салбарын 70 гаруй зочид, төлөөлөгч хамрагдлаа.

МУ-ын МТ-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх уулзалтыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн БШУЯ, ЭЗХЯ, ШУТСан, ХАҮТ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, ШУТИС, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, МТ-ийн салбарын тэргүүлэгч компани болох IT zone ХХК, Саммит ХХК, Интерактив ХХК, Интерактив Би Ай ХХК, Экобус ХХК нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

  • itpark
  • 2014-08-12
  • Уншсан:5170

Салбарын байгууллагууд

in the fashion industry, which is always changing, it has become more and more popular to find high-end trends without spending a lot of money. for example, high quality replica handbags are a trendy alternative to designer originals. this page goes into detail on why people like replica things, pointing out important types and where to find them.

people who love fashion are starting to like replica clothes since it looks and feels like high-end brands but costs a lot less. these things let people show off their particular style without spending a lot of money, from everyday wear to statement pieces. replica garments are a great example of this. they include a wide range of clothing influenced by famous designers, making sure that everyone can find something fashionable to wear.

handbags are still a big part of high-end fashion, and reproductions are a great opportunity to own famous designs. people typically look for places that sell high-quality replica handbags that are made with the same care and attention to detail as the originals. these items may make every outfit look better, so they are a good buy for people who want to establish a varied wardrobe.

some brands are quite popular in the replica industry because they never go out of style. for example, chanel's classy look is quite popular, which has led to a desire for chanel copycat items that reflect the style of the brand's famous dresses and chains. replica clothes from different high-end brands provide anything from fitted blazers to casual streetwear, combining high-end style with low prices.

choosing replicas has benefits like saving money and having a lot of options, but it's important to pick reliable sources to make sure the quality is good. websites that sell high-quality imitation handbags and chanel replica generally include thorough product descriptions and customer reviews, which can help customers make smart choices. this makes fashion more accessible to everyone, letting more people enjoy trends without having to pay a lot of money.

adding replicas to your wardrobe is easy. for a balanced style, wear replica garments with real accessories. for evening ensembles, utilize a chanel replica purse as a focus point. trying out these things will help you change up your style without breaking the bank.