МТИШ-нд Монгол улсаас хамгийн өндөр оноо аван тэнцсэн У.Наранбаяр Япон улс руу амжилттай яваад ирлээ.

МТИШ-нд Монгол улсаас хамгийн өндөр оноо аван тэнцсэн У.Наранбаяр Япон улс руу амжилттай яваад ирлээ.

Азийн орнуудын МТИШ-ийн суурь шалгалтанд тэнцэж, Монгол улсаас хамгийн өндөр оноо авсан МУИС-ХШУИС-ийн 4-р курсын оюутан У.Наранбаяр “Top Gun Training” хөтөлбөрийн анхны оролцогч болж, Япон улс руу амжилттай яваад ирлээ.

Тус хөтөлбөрт ITPEC-ийн гишүүн орнууд болох Монгол, Малайз, Тайланд, Вьетнам, Филлипин, Бангладеш, Мьянмар зэрэг орнуудын 7 тэнцэгч оролцсон байна.

Хөтөлбөрийн хүрээнд Япон улсын мэдээллийн технологийн томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцан, туршлага судалсан бөгөөд үүнээс гадна тус 7 тэнцэгч нь “IPTEC-ийн элч” гэсэн нэр хүндтэй сертификатыг гардан авсан бөгөөд үүнийг авснаараа өөрийн улс орондоо МТИШ-ыг сурталчлан таниулах онцгой үүрэг, хариуцлагыг хүлээж байгаа юм.

Дараачийн Top Gun Training хөтөлбөр нь 2016 оны 2 сарын 22-оос 3 сарын 02-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд 2015 оны хавар болон намрын шалгалтанд хамгийн өндөр оноо авч тэнцсэн, нэг нэг тэнцэгч нь уг хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Удахгүй зохион байгуулагдах МТИШ-нд оролцохоор бэлтгэж буй шалгуулагчдадаа амжилт хүсье.

Наранбаяр

  • 2015-03-10
  • Уншсан:4049
  • Tags:

Салбарын байгууллагууд