Болорсофт компани “CEBIT-2015” МТ-ийн үзэсгэлэнд оролцохоор Герман улсыг зорилоо.

Болорсофт компани “CEBIT-2015” МТ-ийн үзэсгэлэнд оролцохоор Герман улсыг зорилоо.

2015 оны 3 сарын 16-20-ны хооронд Герман улсын Ханновер хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том, мэдээлэл технологийн үзэсгэлэн болох “CEBIT-2015”-д Монгол улсаас анх удаа Болорсофт компани оролцохоор Герман улсыг зорилоо. Тус компани нь 2011 онд МТҮП-ийн инкубатораас гараагаа эхэлж, 2013 онд шилдэг төгсгөгч компани, 2014 шилдэг компаниар шалгарч байсан юм. “CEBIT-2015” үзэсгэлэн нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд МТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд оролцдог ба энэ жил Старт-Ап компаниудыг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхохоор дэлхийн улс орнуудаас 300,000-400,000 хүн цугладаг нь уг үзэсгэлэн ямар өргөн хүрээтэй болдог нь харагдаж байна.

Болорсофт компани нь тус үзэсгэлэнд XSlides хэмээх бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа юм. Энэхүү Xslides нь үзүүлэн болон илтгэл бэлтгэх хойч үеийн шинэ програм бөгөөд вэбэд суурилсан болон гар утасны сүлжээгүй орчинд ажиллах хувилбаруудтай хаана ч хэзээ ч үзүүлэн бэлдэх, түүнийгээ илтгэх боломжтой юм.

Сүүлийн үед хүмүүс чанартай үзүүлэн бэлтгэх суурь дүрмүүдийг хүндэтгэн үзэхээс илүүтэйгээр загвар, дизайнд хэтэрхий анхаарал хандуулж үзүүлэн бэлдэх болжээ. Тиймээс тус бүтээлийг майкрософт поверпойнт, прези зэрэг уламжлалт аргаар үзүүлэн бэлдэх арга барилыг эвдэж, эхэлж сайтар бодож төлөвлөөд дараа нь бич гэсэн зарчмыг барьж хөгжүүлсэн байна.

Мөн урьд нь тун түвэгтэй хийдэг байсан томьёо, диаграмм, хүснэгтүүдийг маш хялбар үүсгэн 3 хэмжээс объект, видео оруулж, интерактив үзүүлэн бэлтгэх боломжоор бүрэн хангасан төдийгүй илтгэгч хатуу дараалалд баригдаж илтгэлээ тавих бус шаардлагатай үед хялбархан үсрэх, хүсвэл дараагийн болон өмнөх слайдад юу байгаагаа харах боломжтой шилжих эффектүүдийг ч дээрх бүтээгдэхүүндээ оруулж өгчээ .

Монголоо төлөөлөн анхдагч болж, дээрх томоохон үзэсгэлэнд оролцож буй Болорсофт компанийхаа хамт олонд амжилт хүсье.

Cebit2

  • 2015-03-11
  • Уншсан:3645
  • Tags:

Салбарын байгууллагууд