Олон улсад оюунаа үнэлүүлэх боломж та бүхний өмнө нээлттэй байна.

Олон улсад оюунаа үнэлүүлэх боломж та бүхний өмнө нээлттэй байна.

logo itpec

Мэдээллийн технологийн эрин зуунтайгаа хөл нийлүүлэхийг хүсч буй хүн болгоны өмнө МТҮП-аас зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/ үргэлж нээлттэй байдаг.

Энэхүү МТИШ нь мэргэшсэн болон зөвлөх инженерийн болзлыг хангаж, мэргэшсэн инженер гэдгийг баталгаалжуулж буй олон улсын шалгалт юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү шалгалтанд тэнцсэнээр та Азийн орнуудын хаана ч очиж мэргэжлээрээ ажиллах боломжтой бөгөөд тэр дундаа өндөр хөгжилтэй Япон улсын томоохон МТ-ийн байгууллагад орж ажиллах эрхийг олгодогоороо давуу талтай.

Олон улсад оюуны үнэлэмжийг тань нээж өгөх шалгалтын бүртгэл 5 сарын 1-ийг хүртэл явагдаж байгаа бөгөөд та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Мөн 2014 онд Азийн орнуудын МТИШ-ийн суурь шалгалтанд тэнцэж, Монгол улсаас хамгийн өндөр оноо авсан МУИС-ХШУИС-ийн 4-р курсын оюутан У.Наранбаяр “Top Gun Training” хөтөлбөрийн анхны оролцогч болж, Япон улс руу амжилттай яваад ирсэн билээ.

Тус хөтөлбөрт ITPEC-ийн гишүүн орнууд болох Монгол, Малайз, Тайланд, Вьетнам, Филлипин, Бангладеш, Мьянмар зэрэг орнуудын 7 тэнцэгч оролцсон бөгөөд Азийн орнуудын төлөөлөгчдийн сэтгэгдлийг та бүхэнд бүхэнд хүргэж байна.  Та дараах холбоос дээр дарж үзнэ үү

Холбооc

МТИШ-1

  • 2015-04-09
  • Уншсан:4890
  • Tags:

Салбарын байгууллагууд