“Онлайн эрх чөлөө” V бага хурлын бэлтгэл хэлэлцүүлэг боллоо

“Онлайн эрх чөлөө” V бага хурлын бэлтгэл хэлэлцүүлэг боллоо

online erh

 

 Монгол Улс 2014-2015 онд “Онлайн эрх чөлөө” эвслийг тэргүүлж байгаа бөгөөд олон улсад нэр хүндтэй энэхүү хөдөлгөөний V бага хурлыг 2015 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Африк, Америк, Ази, Европын 25 улсыг эгнээндээ нэгтгэдэг энэхүү “Онлайн эрх чөлөө” эвсэл нь бага хурлаа төр, засгийн байгууллага, мэдээлэл холбооны технологийн компаниуд, иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулж өргөн хүрээтэй зохион байгуулдаг бөгөөд НҮБ, ЕАБХАБ, ОУЦХБ зэрэг олон улсын холбогдох байгууллагуудын хүрээнд баримтлах байр сууриа нэгтгэх, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлахад чиглэсэн олон талын арга хэмжээтэй хамтруулан зохиодог уламжлалтай аж.

Ийнхүү удахгүй Монгол улсад зохиогдох V бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө” төрийн бус байгууллагууд хамтран “Онлайн эрх чөлөө” хэлэлцүүлгийг 4 дүгээр сарын 8-ны өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлээс 30 гаруй төлөөлөл оролцсон ба Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын газар, Жи-Мобайл, МонСert зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хэлэцүүлгийг эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан удирдан явуулсан юм.

“Цахим өртөө” төрийн бус байгууллага тус хэлэлцүүлэгт яригдсан асуудлуудыг нэгтгэн “Онлайн эрх чөлөө” эвслийн V хуралд танилцуулна.

 

Freedom online

  • 2015-04-14
  • Уншсан:4523
  • Tags:

Салбарын байгууллагууд