Startup Next хөтөлбөрийн “Demo day” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Startup Next хөтөлбөрийн “Demo day” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь шинэ гарааны компанийг сонгон, дэмжлэг үзүүлэх мөн хөрөнгө оруулагч олоход туслах, хурдасгуурт бэлтгэх зорилго бүхий олон улсын “Start-up Next” 5 долоо хоногийн хөтөлбөрийг “Startup Mongolia” ТББ-тай хамтран Монголд анх удаа амжилттай зохион байгуулсан билээ.

Хөтөлбөрийн дагуу гарааны компаниудыг хөрөнгө оруулагчидтай холбож өгөх “Demo day” арга хэмжээг 4 сарын 10-ны өдөр МТҮП-д зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд нийт 50 гаруй хүн хамрагдан, 3 гарааны компани төслөө танилцуулсан бөгөөд “Монголын хөрөнгө оруулалтын сан”-ийн захирал Б.Батсайхан, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, “Call pro” LLC гүйцэтгэх захирал Б.Идэр-Од, “Кредит банк”-ны Бизнес хөгжил, төлөвлөлтийн газрын захирал Х.Буянбат, INS(Institute of National Strategy)-ХХК-ны удирдах зөвлөлийн гишүүн Б. Сайнбаяр, “Macrolink” ХХК-ны гүйцэтгэх захирал Ц. Энхтөр, “ШУТИС”-ийн Эрдэм шинжилгээ инновацийн проектор Ч.Баасандаш, “Шинэ Монгол Технологийн дээд сургууль”-ийн Ч. Ганзориг, “Tera express” ХХК-ны гүйцэтгэх захирал Ш. Алтанбагана нар урилгаар хүрэлцэн ирж, төслүүдтэй танилцан, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

ИТТ

  • 2015-04-14
  • Уншсан:4544
  • Tags:

Салбарын байгууллагууд