Төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайт хөгжүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ 4 дүгээр сарын 22-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркад амжилттай болж өнгөрлөө.
Нээлтийн ажиллагаанд ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, ЦЕГ-ын Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбат, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн телемедициний програм хангамж хариуцсан мэргэжилтэн Эрдэнэ-Очир, Нийслэлийн эрүүл мэндийн газрын санхүү хяналт шинжилгээний хэлтсийн дарга Н.Долгормаа, Мэдээллийн технологийн зайнаас оношлох цахим эмнэлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Нинж-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх нээлтийн ажиллагааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс дараах үйлчилгээнүүд www.ezasag.mn сайтаар дамжин иргэдэд хүрэх боломж нээгдэж байна. Үүнд:
• Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх олгох
• Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхний лавлагааны үйлчилгээ
• Гадаадын иргэнд тээврийн хэрэгслийн жолооны эрхийн үнэмлэх сольж олгох