Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, их, дээд сургуулиудад суралцагч оюутнуудыг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк нь МУИС-ийн ХШУИС-тай хамтран “Компьютерийн сүлжээний мэргэжлийн V олимпиад”-ыг 2015 оны 5-р сарын 02-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт зохион байгуулах гэж байна.
МУИС-ийн ХШУИС нь 2011 оноос эхлэн Компьютерийн сүлжээний мэргэжлийн олимпиадыг санаачилсанаас хойш 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус олимпиад нь энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлж Компьютерийн сүлжээний инженерийн ур чадварын анхдугаар тэмцээнийг зохин байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://olympiad.num.edu.mn/ сайтнаас харна уу