“Гарааны түншлэл-2015” бизнес өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

“Гарааны түншлэл-2015” бизнес өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

МТҮП нь Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, МТ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй, нээлттэй болгох, бизнесийн цар хүрээг тэлэх, шинэ бизнесийн санаа, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг хүргэх зорилгоор 2015 оны 05 сарын 01-нд зохион байгуулсан “Гарааны түншлэл-2015” бизнес өдөрлөг амжилттай өндөрлөлөө.

“Гарааны түншлэл-2015” өдөрлөгийг Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Б.Мягмарнаран нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, МУИС-ын зөвлөх профессор Ц.Түвшинтөр, ШУТ мэдээллийн төвийн захирал асан Т.Доржбал нар ирж, баяр хүргэн, үг хэллээ.

Тус өдөрлөгөөр  паркын үйл ажиллагааг бүхэлд нь “Нэг цэгийн үйлчилгээ”-ээр өртөөчилсөн хэлбэрээр танилцуулсан нь хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид болон иргэдийн  сонирхлыг илүү ихээр татаж байлаа.

Өдөрлөгт  оролцсон хүн бүр зохион байгуулсан арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцон, өөрсдийн хүссэн мэдээллээ газар төвүүдийн мэргэжилтнүүдээс дор бүрнээ авч байсан бөгөөд тухайн өдөр   дараах арга хэмжээнүүд болов.  Үүнд:

  1. Монголын хамгийн анхны “Нээлттэй өгөгдөл”-ийн мэдээллийг цахимаар авч ашиглах боломжийг нээж өгч буй “Нээлттэй өгөгдлийн санаачлага” семинар
  2. Инкубатор компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн, танилцуулга буюу инкубатор компаниудын ажлын байрны бүртгэл
  3. Тун удахгүй 5 сарын 8-нд Инкубаторын 25 дахь элсэлтээ авах гэж буйтай холбогдуулан элсэлтийн бүртгэл болон мэдээлэл
  4. Мөн анхны элсэлтээ 5 сарын 27-нд авах гэж байгаа Виртуал инкубаторын талаарх танилцуулга, бүртгэл, мэдээлэл
  5. 5 сарын 10-нд болох Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын бүртгэл, мэдээлэл, танилцуулга
  6. ICDL буюу олон улсын “Компьютерийн хэрэглээ”-ний гэрчилгээ олгох шалгалтын төвийн нээлт, танилцуулга, мэдээлэл
  7. Сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон, шинэ үйлчилгээ болох гадаад хэлний төрөлжсөн номын “Мэдээллийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа

Нээлттэй өгөгдөл хэмээн нэр томьёо утга, агуулгаараа амьдрал дээр ил тод болж эхлэх, “Нээлттэй өгөгдөл”-ийн мэдээллийг цахимаар авч ашиглах боломжийг хангахуйц төслийг МТҮП нь МУИС-ийн харьяа ХШУИС-тай хамтран хийж байгаа бөгөөд эхний хувилбарыг нэвтрүүлж байгаатай холбогдуулан, “Нээлттэй өгөгдлийн  санаачлага” семинар, хэлэлцүүлэг болсон юм.

Тус хэлэлцүүлэгт  төрийн байгууллагын МТ-ийн бодлогыг тодорхойлдог МТ-ийн албад, хэлтсийн дарга нар, төлөөллүүд оролцсон ба мөн Итали улсаас уригдан ирсэн Трентогийн их сургуулийн профессор Паулто Женхилъя “Европын Улсуудын Нээлттэй өгөгдлийн туршлага” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, харилцан туршлага солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн хэлэлцүүлэгт оролцсон, өгөгдөлтэй тулж ажилладаг байгууллагын  төлөөллүүд   “Нээлттэй өгөгдлийн санаачлага”-ыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан бөгөөд энд тэнд байгаа өгөгдлүүдээ нэгтгэж, хамтарч дэмжээд, нэгдсэн нэг өгөгдөл болгоё гэдэг дээр бүгд санал нэгтэй байлаа.

Бизнес өдөрлөгт мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллага, их дээд сургуулиудын багш нар, хүндэт зочид, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч нар, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компнаниуд гэх мэт нийт 200 гаруй зочид төлөөлөгчид хамрагдсан юм.

Inc         111OD2FotorCreated

Салбарын байгууллагууд