“Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн V бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

“Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн V бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө” төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан “ОНЛАЙН ЭРХ ЧӨЛӨӨ” олон улсын эвслийн V бага хурал 5 дугаар сарын 4,5–нд 2 өдөр Төрийн ордны Их танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Хүний үндсэн эрх, эрх чөлөөг ялангуяа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, нэр төр, хувийн нууцаа сахин хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг цахим орчинд хамгаалах, баталгаажуулах, интернэтийн найдвартай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгын хүрээнд  зохион байгуулагдаж буй тус хурлыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд үг хэлсэн юм.

Тэрээр Монгол Улс нээлттэй бодлого явуулдаг орны хувьд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилтын хүрээнд онлайн эрх чөлөөг дэмжин ажиллаж байгааг онцолж, ардчилал гэдэг бол зөвхөн сонгууль өгөх эрхээр хязгаарлагдах бус өдөр тутмын амьдралдаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангагдах учиртайг цохон тэмдэглэсэн байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага хуралд оролцож үг хэлэхдээ монголчууд эртнээс мэдээлэл олж авах эрхийг дээдэлдэг, холын зочноос сонин сайхан сонсохоос эхлээд мэдээллийн эрин зуунд ч хөл нийлүүлэн алхаж байгааг онцлон дурдаж, олон улсын хэмжээнд онлайн эрх чөлөөг дэмжих чиглэлээр бусад улс орнуудтай хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгааг онцоллоо.

Тус хурал нь “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд бага хурлаар

  • Чөлөөтэй, найдвартай интернэт
  • Цахим технологийн хөгжил ба ил тод байдал
  • Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ удаагийн бага хуралд Эстони Улсын Гадаад хэргийн дэд сайд, АНУ-ын Туслах ТНБД зэрэг өндөр албан тушаалтнууд, Google, Facebook, twitter, linkedn, Mozilla зэрэг мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч компаниуд, ЮНИСЕФ, ЮНЕСКО, Азийн сан, Амнести Интернэйшл, “Human Rights Watch”, “Digital Partners Global” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл бүхий 60 гаруй орны 400-аад төлөөлөгч оролцов.

Бага хуралд цахим ертөнцийн акулууд гэгддэг АНУ-ын Крис Пэйнтер, ХБНГУ-ын Норверт Рэйдел болон Станфордын их сургуулийн профессор Ларри Даймонд зэрэг алдартнууд оролцож байгаа нь олон улсын анхаарлыг манай улсад татах гол хүчин зүйл болж өгсөн юм.

Уг хурлыг хааж Монгол улсын УИХ-ын дарга З.Энхболд болон Эвслийн гишүүн орны төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлэв.

FOF11HHHHFOF@

Салбарын байгууллагууд