“Программчлалын улсын 25 дугаар олимпиад” болох гэж байна

“Программчлалын улсын 25 дугаар олимпиад” болох гэж байна

Оюутан залуусын ирээдүйдээ програмчлалын чиглэлээр ажиллах, програм бичих чадавхийг хөхиүлэн дэмжих зорилгоор Мэдээллийн технологийнүндэсний парк /МТҮП/,  “Монголын мэдээлэл зүйн олимпиад” ТББ, МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн Мэдээлэл зүйн тэнхим, ШУТИС-ийн “Мэдээлэл холбооны технологийн сургууль”, Монголын мэдээллийн технологийн консорциум нар хамтран “ПРОГРАММЧЛАЛЫН УЛСЫН 25 ДУГААР ОЛИМПИАД”-ыг 5 сарын 8-аас 10-ны өдрүүдэд зохоин байгуулах гэж байна.

Энэхүү олимпиад нь Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, оюутан залуусыг тэмцээн уралдаанд идэвхтэй  оролцуулж,  цаашид олон улсын хэмжээнд өөрийн оюун ухаанаа сорих, өөрийгөө нээн таниулах боломжийг давхар олгодогоороо олон талын ач холбогдолтой юм.

Тус олимпиадад Мэдээллийн технологи, програм хангамжийн мэргэжлээр их дээд сургуульд суралцдаг оюутнууд хоёр өдрийн турш 6 (нэг өдөр 3 бодлого) бодлого бодож өрсөлдөх бөгөөд ивээн тэтгэгчээр Интерактив ХХК,  Грийнсити ХХК оролцож байна.

Энэ удаагийн олимпиадад МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургууль, ХААИС, СЭЗДС, Их засаг,  Aptech, Улаанбаатар Их Сургууль, Мандах Бүртгэл Дээд сургууль, Шинэ-Дархан ДС, Хүмүүнлэгийн ухааны Их сургууль, Шинэ Монгол ТДС, Монголын Үндэсний Их Сургууль, Хүрээ Дээд сургууль зэрэг сургуулийн оюутан залуус оролцох юм.

Оролцож буй оюутан залуустаа амжилт хүсье…

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70112245 -аас авна уу

Программчлалын олимпиад

Салбарын байгууллагууд