Мэдээллийн технологийн инкубаторын 25 дахь удаагийн сонгон шалгаруулалт боллоо.

Мэдээллийн технологийн инкубаторын 25 дахь удаагийн сонгон шалгаруулалт боллоо.

Мэдээллийн технологийн салбарт шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулах зорилгоор зохион байгуулж буй Мэдээллийн технологийн инкубаторын 25 дахь удаагийн сонгон шалгаруулалт 2015 оны 05-р сарын 08-ны өдөр МТҮП-ын 217 тоот буюу “Coworking space 2”-т зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн элсэлтээр нийт 4 компани, 7 иргэн бүртгүүлж, элсэлтийн сонгон шалгаруулалтанд оров.

Дээрх компани болон иргэдийн элсэлтийн бичиг баримтуудыг 2015 оны 4-р сарын 10-аас 4-р сарын 27-ны өдрүүдэд хүлээн авч, эх материалуудыг 5-р сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт нээж танилцуулав.

МТ-ийн инкубаторын үйл ажиллагааны журмын 1.4-р заалтанд заасны дагуу МТҮП-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр баталсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр дүн тавин, сонгон шалгарууллаа. Үүнд:

1.Шинэлэг бүтээлч санаа

2.Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл

3.Эдийн засгийн үр ашиг

4.Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар

5.Үйл ажиллагааны төлөвлөгөө

Тус сонгон шалгаруулалтаар “Сусано технологи” ХХК, “Ай Пи Консалтанг” ХХК, иргэн Д.Амартүвшин, иргэн Б.Лхагвасүрэн нар хангалттай дүн авч, МТ-ийн инкубаторт элсэн орох болзлыг хангалаа.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн компани болон иргэддээ амжилт хүсье.

inc-3incubator-4 incubator-25 incubator-25-1

 

 

Салбарын байгууллагууд