“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ өнөөдөр эхэллээ.

“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ өнөөдөр эхэллээ.

Capture

Монгол улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийн хөгжилд түлхэд үзүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ 2015 оны 5 сарын 11-ээс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль зохион байгуулж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Мэдээллийн технологийн үндэсний парк, Аж үйлдвэрийн яам, Монголыг инновацийн холбоо, Монголын технополисийн ассиоциаци оролцож байгаа юм.

Мөн арга хэмжээнд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, олон нийт оролцох бөгөөд дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах болно.

 Зохион байгуулалт:

I өдөр. 5 сарын 11. Даваа гараг,  10:00-12:00,  БСШУЯ, Хурлын танхим

  • АЛБАН  ЁСНЫ НЭЭЛТ: “Монголын инновацийн 7 хоног”-ийн арга хэмжээний нээлт- Хэвлэлийн бага хурал
  • Оролцогчид:

       Зохион байгуулагчид, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд

Үйл ажиллагаа:

  • Зохион байгуулагчид Долоо хоногийн арга хэмжээний хөтөлбөрийг нийтэд танилцуулах, тодорхой мэдээлэл өгөх

II өдөр. 5 сарын 12-13. Мягмар- Лхагва гараг, 9.00-18:00

  • ИННОВАЦИЙН ӨДӨРЛӨГ-ҮЗЭСГЭЛЭН: ШУТИС, Гол талбай:

“Инноваци ба Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш”

  • Оролцогчид:

Яамдууд, НЗДТГ,  Их, дээд сургууль, ЭШ-ний байгууллагууд,  ААН,  бизнесийн байгууллагууд, Мэргэжлийн холбоод,  ТББ-ууд

Үйл ажиллагаа:

  • Төр, засгийн байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаа таниулан, сурталчлах;
  • Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагааны сурталчилгаа, багш, эрдэмтэд, судлаач, оюутны бүтээлийн үзэсгэлэн гаргах;
  • ААН байгууллага, компаниуд инновацийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа гаргах;
  • Оролцогч компаниуд инновацийн хүрээнд шинээр оруулж ирсэн техник, технологиор боловсруулан гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзэсгэлэн худалдаанд танилцуулах, сурталчилах, борлуулах;

Үр дүн:

  • Их дээд сургууль, ЭШБ-уудын ЭШС, инновацийн үйл ажиллагааны үр дүн, эрдэмтэд судлаачдын оюуны бүтээлийг нийтэд сурталчилан таниулах, арилжаалах;
  • ҮААГ-ын инновацийн үйл ажиллагаа, нэвтрүүлсэн шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд сурталчилан таниулах, борлуулах;
  • Талуудын ШУТ, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх;
  •  INTERNATIONAL CONFERENCE ON FREE WILL IN MONGOLIA ШУТИС, ШУТ-ийн Төв номын сан, 604

  Олон улсын ЭШ-ний бага хурал

  • Оролцогчид:

Гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, доктор оюутнууд, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөлөл

III өдөр. 5 сарын 13. Лхагва гараг, 8.00-13:00, Төрийн ордон:

  • “ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ” :
  • Оролцогчид:

УИХ, Засгийн газар, Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, Эрдэмтэн, судлаач, багш болон гадаадын төлөөлөгчид, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид

Үйл ажиллагаа:

  • Төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнес, төрийн бус секторыг хамарсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулна.

Үр дүн:

  • Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, ШУТ, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагааны, тэдгээрийн үр дүнгийн талаар инновацийн үйл ажиллагаанд оролцогч талууд нэгдсэн ойлголтонд хүрэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудыг  тодорхойлох;

IY өдөр. 5 сарын 14. Пүрэв гараг, 9.00-18:00, ШУТИС, ШУТ-ийн Төв номын сан, 604

  • ИННОВАЦИ БА ЭНТРЕПРЕНЕРШИПИЙН ХӨГЖИЛ” Семинар (Workshop)
  • Оролцогчид:

Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрдэмтэн, судлаачид, багш нар болон гадаадын экспертүүд,  үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид

Үйл ажиллагаа:

  • Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, гадаад, дотоодын эрдэмтэд судлаачид ШУТ, инноваци, инновацийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцох;
  • Монголд ШУТ, инноваци, гарааны бизнес (Start-Up)-ийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох;

Үр дүн:

  • Инновацийн мөн чанар, үүрэг ач холбогдлын талаар нэгдсэн ойлголтонд хүрэх, инновацийн түншлэлийг хөгжүүлэх боломж, арга замыг тодорхойлж, зөвлөмж гаргах;

V өдөр. 5 сарын 15. Баасан гараг, 9.00-18:00, ШУТИС, ШУТ-ийн Төв номын сан, 604

  • ICIED-2015International Conference on Innovation and Entrepreneurship Development Олон улсын ЭШ-ний бага хурал
  • Оролцогчид:

Төр засгийн байгууллагын төлөөлөл, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, доктор оюутнууд, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ-ын ажилтнууд

Үйл ажиллагаа:

  • Инноваци, энтрепренершипийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үзэл баримтлал, арга замын талаар хэлэлцэх, олон улсын туршлагаас суралцах, оролцогч талуудын эрдэм судлалын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Үр дүн:

  • Мэдлэгийн эдийн засаг, ШУТ, инноваци, энтрепренершипийн хөгжлийн олон улсын туршлагаас суралцах, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, санал солилцох;
  • Эрдэмтэд, судлаачид, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах;
  • Эрдэм судлалын бүтээлээ хэвлүүлж, нийтийн хүртээл болгох;

YI өдөр. 5 сарын 16. Бямба гараг

  • СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ
  • Оролцогчид:

Чуулган , олон улсын хурал, семинарт ирсэн гадаадын төлөөлөгчид

Үйл ажиллагаа:

  • Монгол соёл, уламжлалыг танилцуулах соёлын арга хэмжээ зохион байгуулах,

Үр дүн:

  • Гадаадын зочид, төлөөлөгчдөд Монгол соёл, уламжлалыг танилцуулах, урлагийн тоглолт үзүүлэх; 

YII өдөр. 5 сарын 17. Ням  гараг:

  • Монголын инновацийн 7 хоногийн хаалтын ажиллагаа
  • Оролцогчид:

Зохион байгуулагчид, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд

Үйл ажиллагаа:

  • Монголын инновацийн 7 хоногийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр танилцуулах

Үр дүн:

  • Долоо хоногийн туршид зохиогдсон арга хэмжээнүүдийн талаар нийтэд мэдээлж, үр дүнг нэгтгэн дүгнэх;
  • Цаашид явуулах үйл ажиллагаа, ирэх жилийн арга хэмжээний чиглэлийг тодорхойлох; 

 

 

 

 

Салбарын байгууллагууд