Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт зохион байгуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт зохион байгуулна.

Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн бүх иргэдэд техникийн боловсрол, цахим бичиг үсгийн боловсрол, мэргэжлийн бэлтгэл олж авах боломжийг нь хангах, түүнийг нэмэгдүүлэх, сургалтуудад тэгш оролцохыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, компьютерийн сургалтыг тогтмол, тасралтгүй зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалт нь ЕБС-д боловсрол эзэмшиж чадаагүй, танхимын сургалтаар сурч боловсрох боломжгүй, сургууль завсардсан  Хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхэд, залууст зориулсан мэдээллийн технологийн мэдлэг-боловсрол-дадлага олгох  сургалт юм.

Тус сургалт нь дараах агуулгын хүрээнд явагдана. Үүнд:

  • Анхан шат – Microsoft office Word, Excel, Yahoo! Messenger-тэй  ажиллах дадлага олгох сургалт /Сертификаттай/
  • Дунд шат-Power Point, Facebook, Google орчинд ажиллах чадвар олгох сургалт /Сертификаттай/

Эхний  ээлжинд Хөгжлийн бэрхшээлтэй 16-25 насны  20-30 иргэдэд, 2015 оны 8-р сарын 03-наас эхлэн 10 хоног үнэ төлбөргүйгээр зохион байгуулах юм.

Салбарын байгууллагууд