Оюуны өмчийн талаарх сургалт зохион байгуулагдлаа

Оюуны өмчийн талаарх сургалт зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк нь инкубатор компаниуддаа зориулж тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурласан  сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаа оюуны өмчийн талаарх мэдлэг олгох зорилго бүхий цогц сургалтаа  “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ач холбогдол” сэдвийн хүрээнд 2015 оны 7 сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг оюуны өмчийн эрхзүйн чиглэлээр мэргэшсэн Ай Ти Консалтинг ХХК-ий захирал Д.Дэлгэрцоо удирдан зохион байгуулсан  юм.

Сургалтанд “Хайрхан семикондакторс” ХХК, “И Эй Эс Эс” ХХК, “Монгол эмбэддэд систем” ХХК, “Смарт инноваци систем” ХХК, “Ай Эф Икс” ХХК, “”Алкемист техноложис” ХХК, “Марчаахай” ХХК, “Мирим консалтант” ХХК, “Рок мастер” ХХК зэрэг инкубатор компаниудын захирлууд болон сонирхсон иргэд оролцож,  оюуны өмчийн талаарх  мэдлэг, мэдээллийг олж авсан юм.

оюуны өмч-инкубатор

Салбарын байгууллагууд