Монголын Старт Ап “YMoment” дэлхийн тавцанд өрсөлдөнө

Монголын Старт Ап “YMoment” дэлхийн тавцанд өрсөлдөнө

“Google” компанийн ахлах инженер Б.Баттулгын эх орондоо үүсгэн байгуулсан старт ап компанийн “YMOMENT” бүтээгдэхүүн  дэлхийн тавцанд өрсөлдөхөд бэлэн болжээ.

“YMOMENT”  нь Youtube дээр байгаа дурын видео бичлэгнээс өөрт таалагдсан хором мөчүүдийг 4,8,12 секундын урттай момент буюу бичил видеог хялбар байдлаар  үүсгэж, бусадтай хуваалцах цоо шинэ шийдэл бүхий сүлжээ юм байна.

YMOMENT.com-ийг ашигласнаар хэрэглэгчид залхмаар урт видеог биш түүний оргил хэсгүүдийг агуулсан богино моментуудыг үзэх, таалагдсан тохиолдолд уг видеог бүтнээр үзэх боломжтой юм байна.

Үүсгэн байгуулагчдын хэлснээр “YMOMENT”  нь хэрэглэгчдийн онлайн видео үзэх уламжлалт зан төлвийг эрс өөрчлөх төдийгүй уг сүлжээ нь дэлхийн хамгийн анхны бичил болон үндсэн видеог хамт  үзэх боломжийг хэрэглэгч нарт олгох юм байна.

Уг бүтээгдэхүүн Монгол Улсаа төлөөлөн анх удаа АНУ-ын Цахиурын Хөндийд зохион байгуулагдсан “DEMO 2014”-д амжилттай оролцсон төдийгүй удахгүй Хон Конгд болох Азийн хамгийн том технологийн үзэсгэлэн “RISE 2015”-ын үеэр анхны бүрэн хувилбараа танилцуулж, олон улсын нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: GoGo.mn

Салбарын байгууллагууд