Гэрээнд гарын үсэг зурлаа

Гэрээнд гарын үсэг зурлаа

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (ДОӨБ) Ерөнхий захирал Доктор Фрэнсис Гарри нь Монгол улсад айлчилсантай холбоотойгоор 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр   Монголын “Оюуны өмчийн газар”-тай “Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээ”-г Монгол улсад байгуулах гэрээнд  гарын үсэг зуралцсан юм.

Энэ ажлын хүрээнд  “Оюуны өмчийн газар”-ын дарга Н.Чинбат нь  ШУА, ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, БХИС, МТҮП, ЭЗШУИС, Шинэ Монгол Технологийн дээд сургууль, Үндэсний Старт ап академи зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм.

Дээрх гэрээг байгуулахад Монгол Улсад айлчилж байгаа Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Ф.Гарри, БСШУ-ны дэд сайд Б.Тулга нар байлцлаа.

Энэхүү гэрээг байгуулж, амжилттай хэрэгжүүлснээр манай улсын их, дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд өөрийн орны инновацийн түвшинг дээшлүүлэхэд, улмаар нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

МТҮП-ыг төлөөлж тус паркын “Инноваци технологийн төв”-ийн дарга Батхуяг “Оюуны өмчийн газар”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

10256498_10152887221510957_5332436641224280162_n (1)

11752560_10152887221860957_608156654090455501_n

Салбарын байгууллагууд