“Hackathon Youth 2015” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

“Hackathon Youth 2015” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

НҮБ-ын “Хүн амын сан”-аас санаачлан өсвөр үе, залуучуудад олон талын боловсрол олгох зорилгоор www.zaluuhun.mn цахим хуудсыг хийн, ашиглалтанд оруулаад байгаа билээ . Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүн Амын Сан хамтран зарласан “Залуучуудын хөгжлийг дэмжих сар” аяны хүрээнд www.zaluuhun.mn цахим хуудаст зориулсан нэмэлт aппликейшн, инфографик, хөдөлгөөнт видео зэрэг технологийн дэвшилд суурилсан бичил төслүүдийг хөгжүүлэх зорилгоор “Hackathon Youth 2015“ уралдаант үйл ажиллагаа 8 сарын 15, 16-ны өдрүүдэд МТҮП-д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг уралдааныг зохион байгуулахад Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын залуучуудын эвсэл, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар зэрэг байгууллагууд дэмжин ажиллалаа.
Уралдаанд 16-29 насны 35 залуус оролцсон бөгөөд өнөөгийн залууст тулгарч буй асуудлуудад өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, мэдээлэл технологийн мэдлэгээ ашиглан сонирхолтой шийдлүүдийг гарган ирснээрээ онцлогтой. Оролцогчид хоёр өдрийн турш 5 гишүүнтэй багт хуваагдан, мэргэжлийн зөвлөгч менторуудаас зөвлөгөө авч өөрсдийн төслийг гүйцэтгэсэн бөгөөд уралдаанд:

1-р байрыг “MUSE” баг “Дэггүйэс” тоглоом
2-р байрыг “SICT 301” баг “Яахуу?” гар утасны апп
3-р байрыг “LimitX” баг “Graphix” цахим хуудасны апп тус тус шалгарлаа.

Hackathon Youth 2015 үйл ажиллагааны зургуудыг UNFPA Mongolia фэйсбүүк хуудаснаас аваарай. Холбоос: http://facebook.com/unfpa.mongolia

Салбарын байгууллагууд