МК IT сургалтын төвөөс зохион байгуулсан сургалт амжилттай болж өндөрлөлөө

МК IT сургалтын төвөөс зохион байгуулсан сургалт амжилттай болж өндөрлөлөө

Мэдээллийн технологийн үндэсний парк нь MKIT сургалтын төвтэй C# + Солонгос хэл , java + Солонгос хэл , үндсэн хэрэглээ гэсэн сургалтуудыг хамтран зохион байгуулсан бөгөөд 3 үндсэн ангидаа эхний элсэлтээ авч 100% үнэ төлбөргүйгээр сургалтуудаа эхэлсэн билээ.

Сургалт нь 2015 оны 4-р сарын 6-наас эхлэн 4 сарын хугацаанд явагдаж эхэлсэн бөгөөд 2015 оны 08 сарын 13-ны өдөр программчлалын хэлний C# болон JAVA ангийн анхны сургалт амжилттай болж өндөрлөлөө.

MKIT сургалтын төвийн C# болон JAVA ангийг нийт 35 суралцагч амжилттай төгссөнөөс 3 суралцагч IT систем-д, 3 суралцагч MB SOFT компаниудад ажлын байртай болж төгссөн юм.

Мөн Мэдээллийн технологийн үндэсний паркаас амжилттай төгссөн 2 сурагчид Аndroid болон iOS үйлдлийн систем хөгжүүлэх сургалтанд суух эрхийн бичгээр шагналаа. Цаашид MK IT сургалтын төв нь амжилттай суралцан төгссөн анги тус бүрээс 5 оюутанг сонгон GIS, Webпрограммчлалын чиглэлээр 3 сарын хугацаанд төслийн ажилд дадлагажуулан, БНСУ-д ажлын байранд зуучлахаар төлөвлөн сургалтаа явуулж байна.

Салбарын байгууллагууд