Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт амжилттай болж өндөрлөлөө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт амжилттай болж өндөрлөлөө

Манай байгууллага нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа дээшлүүлэх үүднээс ЕБС-д боловсрол эзэмшиж чадаагүй, танхимын сургалтаар сурч боловсрох боломжгүй, сургууль завсардсан Хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхэд, залуусыг дэмжин ажиллаж, цахим боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх үүднээс компьютерийн мэдлэг олгох зуны сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорин ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд энэ жил анхны сургалтаа Хан-Уул дүүргийн Хүүхэд хөгжил төв, АДРА Олон улсын байгууллагын ‘‘Олон нийтэд түшиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үйлчилгээг дэмжих төсөл’’-тэй хамтран Хан-Уул дүүргийн харьяа 13-18 насны 15 хүүхдэд мэдээллийн технологийн мэдлэг-боловсрол-дадлага олгох зуны сургалтыг 2015 оны 8 дугаар сарын 17-оос эхлэн нийт 14 хоног үргэлжилж 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр амжилттай өндөрлөлөө.

Төгсөлтийн баярын үеэр хүүхдүүдэд амжилттай суралцсанд баяр хүргэж МТҮП-ын Ерөнхий захирал Б.Мягмарнаран, АДРА-МОНГОЛ олон улсын байгууллагын төслийн менежер М.Ариунтунгалаг нар үг хэлж сертификат гардууллаа. Мөн урилгаар Хан-Уул дүүргээс нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар хүрэлцэн ирж хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан сэтгэлийн дэм өглөө.

мэдээ

Салбарын байгууллагууд