Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалт эхэллээ.

Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалт эхэллээ.

Мэдээлэл Холбооны Технологийн салбарын мэргэжилтнийг магадлан итгэмжлэх, зэрэг олгох сургалтыг жил бүр ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтаар Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.

Салбарын инженерүүдийг магадлан итгэмжлэх, зэрэг олгох хөтөлбөрийг жил бүрийн ШУТИС-ийн хичээлийн жилийн намрын улиралд 1 сарын хугацаанд зохион байгуулна. Сургалтанд салбарын  тэргүүлэх эрдэмтэд, профессоруудыг урьж шинэ технологи, салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол улсад тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар лекц уншуулж, сургалт, семинарыг явуулдаг.

Бүртгэлийн хугацаа:
2015 оны 10 сарын 15-н хүртэл
ШУТИС, МХТС-ийн 303 тоот
Утас: 7016-9333, 9919-2939

Дэлгэрэнгүй мэдээллийг Мэдээлэл холбооны технологийн сургууль эндээс авна уу.

Жич:
1. Зөвлөх инженерийн зэрэг горилогчдод тавигдах шаардлагад Програм хангамж, Мэдээллийн системийн хүрээнийх бол “Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт”-ын гэрчилгээтэй байхыг шаарддаг бөгөөд тус шалгалтанд бэлтгэх сургалт болон шалгалтын бүртгэл МТ-ийн үндэсний парк дээр явагдаж байна.
2. Мэргэшсэн инженерийн зэрэг горилогчдод тавигдах шаардлагад Электрон техник, тоног төхөөрөмжүүдийн автоматжуулалт, Мэдээллийн системийн аюулгүй байдал, Програм хангамж, мэдээллийн системийн хүрээнийх бол “Мэдээллийн технологийн суурь түвшний шалгалт”-ын гэрчилгээтэй байхыг шаарддаг бөгөөд тус шалгалтын бүртгэл МТ-ийн үндэсний парк дээр явагдаж байна.

Салбарын байгууллагууд