МТ-ийн инженерийн суурь шалгалтанд бэлтгэгчид шинэ номтой боллоо.

МТ-ийн инженерийн суурь шалгалтанд бэлтгэгчид шинэ номтой боллоо.

 

Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь Монгол улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд хүргэх, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх зорилгоор 2005 оноос хойш МТ-ийн инженерийн шалгалтыг (МТИШ)-ыг зохион байгуулж ирсэн бөгөөд нийт 19 удаагийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан байна.

МТИШ нь Ази тивийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг шалгалт учраас асуулт болгон нь үргэлж шинэчлэгдэн сайжирч, хамгийн шударгаар явагддаг бөгөөд шалгалтанд тэнцэхийн тулд мэргэжилтнүүдээс нөр их хөдөлмөр, мэдлэг чадварыг шаарддагаараа онцлог юм. Шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан сурах бичгийг анх Японы “Шүйша” компаниас бэлтгэн гаргаж, Японы мэдээллийн технологийг дэмжих агентлаг (IPA)-аас англи хувилбарыг орчуулж гаргасан.

Шалгалтанд бэлтгэгчдийн чанарыг дээшлүүлэх, мэдлэгийг ахиулах, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор тус номыг 2009 онд анх удаа англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгож байсан. Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр шалгалтанд бэлтгэх номын эрэлт хэрэгцээ улам нэмэгдсэн бөгөөд энэхүү эрэлт хэрэгцээ дээр тулгуурлан дахин 2 дахь хэвлэлээ  шинэчлэн гаргаж байна.

Энэхүү сурах бичиг нь 7 шат бүхий нэгдсэн системийн 2 дахь түвшин болох МТ-ийн инженерийн суурь шалгалтанд бэлтгэх чиглэлээр хэвлэгдэн гарч байгаа болно.

Сурах бичгийг бүтээхэд хамтран ажилласан Мэдээллийн технологийн үндэсний паркын Инкубатор, Бизнес хөгжүүлэлтийн төвийн хамт олон болон Монгол улсын их сургууль, хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн их сургуулийн багш Б.Батням нарт баярласан талархаснаа илэрхийлж байна.

Ур чадвар, мэдлэг, туршлагаа дэлхийд үнэлүүлэхэд тань энэхүү ном тус болно гэдэгт бид итгэлтэй байна.

FE book nuur last

  • Сувд
  • 2015-10-14
  • Уншсан:5218

Салбарын байгууллагууд