Солонгос улсын КАИСТ болон ЭХХЭШХ-ийн төлөөлөгчид МТҮП-д зочиллоо.

Солонгос улсын КАИСТ болон ЭХХЭШХ-ийн төлөөлөгчид МТҮП-д зочиллоо.

Солонгос улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Глобал арилжааны төв           /КАИСТ/ болон Электрон ба харилцаа холбооны эрдэм шинжилгээний хүрээлэн /ЭХХЭШХ/-ээс хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид 2015.10.12-ны өдөр  МТҮП-д хүрэлцэн ирж, байгууллагын  үйл ажиллагаа болон инкубатор компаниудтай танилцлаа.

Төлөөлөгчид МТҮП-ын “Эмбеддэд систем”-ийн лаборатори, “Компьютер вишн” лаборатори, “Мэдээллийн төв” болон инкубаторын “Хайрхан Семикондакторс” ХХК, “General Smart” ХХК, “Смарт Инноваци Системс”, “Мирим Консалтант” компаниудын  бүтээгдэхүүн үйлчилгээний талаар судалж, мэдээлэл авлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

1.Солонгос улсын КАИСТ Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Глобал арилжааны төвийн дарга Сургуулийн Глобал арилжааны төвийн дарга Проф. Mүн Ки Чой
2. Солонгос улсын КАИСТ Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Глобал МТ-ийн хөтөлбөрийн дарга дарга Проф Жэй Жюнг Хо
3. Солонгос улсын КАИСТ Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн  Глобал арилжааны төвийн Технологи Бизнес Менежементийн хэлтсийн дарга Доктор Ён Дүк Пак
4. Электрон ба харилцаа холбооны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Доктор Tchanghee Hyun Чан Хэ Хюн
5. Электрон ба харилцаа холбооны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал  Доктор  Жон Хен Пак
6. Солонгос улсын КАИСТ Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Глобал МТ-ийн Технологийн хөтөлбөрийн PhD оюутан Э.Түмэннаст нар байлаа.

МТҮП-Хамтын ажиллагаа

Салбарын байгууллагууд