Maker’s Lab-Нээлттэй форумд урьж байна.

Maker’s Lab-Нээлттэй форумд урьж байна.

Дэлхийн банкны дэмжлэгээр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Code4GreenUB” төслийн хүрээнд төслийг хэрэгжүүлэгч “Стартап Монголиа” ТББ болон Дэлхийн банк, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/, OIL-Нээлттэй инновацийн Лаб байгууллагууд  “Maker’s Week” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/ арга хэмжээг 2015 оны 11 сарын 26-аас 30-ны хооронд МТҮП, OIL-Нээлттэй инновацийн Лаб-уудад тус тус зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйлдвэрлэгч, бүтээгчдийн долоо хоног нь:

  1. Нээлттэй форум
  2. Сургалт гэсэн хоёр хэсэгт хуваагдан зохион байгуулагдаж байгаа юм.

Та энэхүү арга хэмжээнд хамрагдсанаар Maker’s Lab гэж юу болох, 3D принтерийг хэрхэн ашиглах талаар мэдлэг хуримтлуулж, бусад улс орнуудын лабуудын танилцуулга сонсож, хэрэгжүүлж буй жишээ, туршлагаас суралцах боломжтой юм.

Мөн хамтдаа Монгол оронд Maker’s Lab-ыг хэрхэн амжилттай хөгжүүлэх боломжуудын талаар ярилцах болно.

Тус арга хэмжээнд урилгаар:

1.Karin Attoui-Lebanon

   https://www.linkedin.com/inkarimattoui

2.Bernardo gaeiras-Portugal

    https://www.linkedin.com/pub/bernardo-gaeiras/7/888/958?trk=pub-pbmap

3.Malte Ahrens-MIT

    https://www.linkedin.com/in/malteahrens нар оролцох бөгөөд та бүхэн энэ 7 хоногийн турш зочидтой ярилцах, тэдний туршлагаас суралцах, ирээдүйд эдийн засгийн ямар боломжийг бий болгож болох, Maker’s Lab-ын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцох зэргээр нээлттэй ярилцах боломжтой.

Үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд ялангуяа зохион  бүтээгч, үйлдвэрлэгч, бүтээлч бүх насны хүмүүсийг Maker’s Week-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана. МТҮП-ын 211 тоот

Хэзээ. 2015.10.27-ны 15:00 цагт

Холбогдох утас:99822099

MWM

Салбарын байгууллагууд