“Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” амжилттай боллоо.

“Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” амжилттай боллоо.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, Мэдээллийн Технологийн Үндэсний Парктай хамтран зохион байгуулсан үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк цахим төлбөр тооцоо, ложистик даатгал, интернэтийн сүлжээ, програм хангамжийн 200 гаруй оролцогч, 12 илтгэгч, 27 эксперт оролцсон “Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.                                                                                                                                                                                                                              sdfghjk-105321-2009186113

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь интернэт худалдаа хийхэд оролцогч талууд нэг дор цуглан асуудал, шийдэл, боломж, бололцоогоо ярилцахаас гадна дэлхий дээр худалдааны арга барил өөрчлөгдөж цахим хэлбэр рүү шилжиж байгааг олон нийтэд хүргэх, үүгээрээ дамжуулан анхаарлын төвд авчрах зорилготой байсан юм.

1111-105330-1198302931

Аливаа зүйл хөгжихөд юуны түрүүнд тухайн зүйлийг хэрэглэх хэрэглэгч бэлэн үү гэсэн асуулт гарч ирдэг. Хэрэглэгчийг бэлдэх хамгийн чухал алхам бол олон нийтэд мэдээлэл хийх, анхаарлын төвд хүргэх явдал байдаг. Арга хэмжээ маань энэ алхмыг хийснээрээ бага ч гэсэн үүргээ биелүүлж чадсан гэдэгт найдаж байна.

sdk-105359-240867544

Интернэт худалдааг хөгжүүлэх чиглэлээр хийх ажил ингээд дуусахгүй бөгөөд цаашдаа шийдэх олон асуудлууд байгааг хэлэлцүүлгийн үр дүнгээс олж харлаа. Тэр бүгдийг эхнээс нь шат дараатай шийдэхийн төлөө бид бүхэн “Монголын цахим худалдааны хөгжлийн холбоо”-г байгуулан энэ салбарын хөгжлийн төлөө бодлого гарган ажиллахаар боллоо.

Хэрвээ танд холбооны талаар сонирхсон асуулт, санал хүсэлт байвал ecommerceub@gmail.comи-мэйл, www.facebook.com/ecommerceub хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Энэ арга хэмжээг хамтран зохион байгуулсан, ивээн тэтгэсэн байгууллагууд, мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мөн конференцид хүрэлцэн ирсэн оролцогчиддоо зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж байна.

Салбарын байгууллагууд