Нээлттэй лабораторид “Maker’s space” 3D принтерийн лаб шинээр нээгдлээ

Нээлттэй лабораторид “Maker’s space” 3D принтерийн лаб шинээр нээгдлээ

МТҮП нь “Силикон хаус” төслийн хүрээнд Эмбеддэд системийн лабораторийг байгуулсан. Энэхүү лаб-ийн үйл ажиллагааг тэлж Нээлттэй лаборатори хэлбэрээр өргөтгөн, өнөөдөр “Maker’s Space” 3D принтер бүхий лабораторийг шинээр нээн, ашиглалтанд орууллаа. Нээлттэй лаборатори нь хийж, бүтээх сонирхолтой залуучуудад судалгаа&хөгжүүлэлт, туршилт, зүгшрүүлэлт хийх, ижил зорилго сонирхолтой залуустай түншлэх, илүү ихийг бүтээх өргөн боломж олгох юм. Энэ нь хувь хүний хөгжилд төдийгүй улс орны, цаашлаад бүс нутаг, дэлхийн хөгжилд түлхэц болохуйц анхны шинэ алхам болж байгаагаараа онцлог юм.

Тус лабораторийн нээлтэнд МТҮП-ын ерөнхий захирал Б.Мягмарнаран, МТШХХГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Оюун, БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн нэгдсэн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн  Б.Авид,  Дэлхийн Банкны MIT шинэтгэлийн хорооны дарга, дэлхийн банкны зөвлөх Malte Ahrens, олон улсын зөвлөх Г.Энхболор нар болон МУИС, ШУТИС-ийн төлөөлөл оролцлоо.

oplab

3D принтер  гэдэг нь  2D загвар, тусгайлан бэлтгэсэн загвар моделийг  тусгай зориулалтын пластик материал ашиглан бодит биет болгон хуулбарлах чадвартай технологи юм. Энэ нь манай Монголын мэдээлэл технологийн салбарт шинжилгээ судалгаа хийх үндсэн бааз болоод зогсохгүй нийгэм эдийн засгийн салбарт түлхэц болох томоохон алхам болж байна.

Openlab2

3D принтерийн хор гэдэг нь ургамлаас гаргаж авсан тосыг өндөр темпратурт халааж хатуу пластик материал  бөгөөд 3D принтерийн тусламжтайгаар хайлуулж, хүссэн дүрс бүхий биет болгон шахаж гаргадаг аж. Тухайлбал, 3 см.кв хэмжээтэй роботын дүрсийг хэвлэж гаргахад 40 орчим минут зарцуулах юм.

Өнөөдөр МТҮП-т суурилагдаад байгаа хоёр хэвлэгч машин нь нэг бүр нь 3,000-4,000 ам.долларын үнэтэй  бөгөөд тус машинд хэрэглэгдэх PLA, ABS зэрэг шахмал материалиуд нь 1 кг нь 30 ам. долларын үнэтэйгээр Монголд орж ирэх юм.

3D принтерийн хамгийн ашигтай тал нь бизнесийн байгууллагууд өөрийн гаргах гэж байгаа шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд бодитоор харагдах моделийн хамтаар танилцуулах боломжийг нээж өгч байгаа юм.

Нээлттэй лаборатори Даваа гаригаас Баасан гариг хүртэл өглөө 09:00-17:30 цагийн хооронд ажиллах бөгөөд Бямба, Ням гаригуудад амрах болно.

Дэлгэрэнгүй  мэдээлийг baasanjargal@itpark.mn-ээс авна уу.

,mm

 

  • 2015-10-29
  • Уншсан:5101
  • Tags:

Салбарын байгууллагууд