Ажлын санал солилцох уулзалт боллоо

Ажлын санал солилцох уулзалт боллоо

МТҮП нь Аж үйлдвэрийн салбараас Аутсорсингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар инкубатор компаниуддаа сургалт, семинар, уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаа  “Хуванцарын хагас дамжуулалтыг бүрэн автоматжуулах” төслийн ажилд инкубатор компаниудыг татан оролцуулах зорилгоор “Ажлын санал солилцох” уулзалтыг 2015 оны 10 сарын 30-нд МТҮП-ын 302 тоот танхимд зохион байгууллаа.

Тухайн төслийг эхлүүлэгч “Ганжиг” ХХК-ийн захирал  Ш.Ганцэцэг нь зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хуванцар бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж улмаар хагас автомат дамжлагыг бүрэн автоматжуулах хүсэлтэй байгаагаа  тус уулзалтанд оролцсон “Смарт инноваци системс” ХХК,  “Хайрхан семкондакторс” ХХК-ханд илэрхийлсэн юм

Уулзалтын үр дүнд тус төслийн санхүүжилт  бүтвэл  манай инкубаторынхантай хамтарч ажиллахаар болсон юм.

Inc-2

Салбарын байгууллагууд