Монгол залуус Цахиурын хөндийг зорилоо

Монгол залуус Цахиурын хөндийг зорилоо

МТҮП-ын инкубатор компани болох “Алкэмист Техноложис” ХХК-ий залуус дэлхий дахинаа алдартай АНУ-ын “Силикон Валли”-д ажиллах, санхүүжилт босгох зэрэг тал бүрийн гарц монголчуудын өмнө нээлттэй байгааг таниулах, өөрсдийгөө сургах, мэдлэг хуримтлуулах цаашлаад бизнес хамтрагчаа олох зорилготойгоор Монгол улсаа төлөөлөн СанФранциско хотыг зорилоо.

12238313_946665908737092_1461776756728610137_o

Өнөөгийн технологийн шинжлэх ухааны өлгийн нутаг нь яах аргагүй Цахиурын хөндий буюу Силикон Валли юм. Манай дэлхийн хамгийн том технологийн компаниуд эндээс төрөн гарч зуу зуун гарааны бизнес эрхлэгч компаниуд дэлхий даяар үйл ажиллагаа явуулахаар зэхэж, Силикон валлид бойжиж байна.

Монгол Улсаас тус улсыг зорьж буй “Алкэмист Техноложис” ХХК нь МТҮП-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу явж байгаа анхны Монгол компани нь бөгөөд тэнд байх 2 сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын уулзалтанд оролцохоос гадна “Global Startup-2015” тэмцээнд оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорих юм.

Монголын гарааны бизнесийг “Силикон Валли”-д нутагшуулахад гүүр болох бидний зорилго ажил болж хэрэгжиж эхэллээ.

Их зорилгыг өвөрлөн явсан Инкубатор компаний залуустаа амжилтыг хүсэн ерөөе.

Инкубатор-Алкемист

Салбарын байгууллагууд