Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг зохион байгууллаа.

Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг зохион байгууллаа.

Мэдээллийн технологийн үндэсний паркын Ерөнхий захирлын 2015 оны 11 сарын 10 өдрийн 023 тоот тушаалаар инкубаторын 20, 21, 25 дахь сонгон шалгаруулалтаар элсэн орсон компаниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа.

Тус ажлын хэсгийн 2015 оны 11 сарын 13-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр “Смарт инноваци системс” ХХК, “Хайрхан семикондакторс” ХХК, “Ай Пи Консалтинг” ХХК, “Сусано технологи” ХХК-иуд 70-аас дээш хувийн амжилт үзүүлсэн тул цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжийг хангалаа.

 inc-6

Салбарын байгууллагууд