“Глобал зах зээлд нэвтрэх нь” сэдэвт семинар болох гэж байна.

“Глобал зах зээлд нэвтрэх нь” сэдэвт семинар болох гэж байна.

event

Стартап бизнесийн хувьд богино хугацаанд хүрээгээ тэлдэг онцлогтой бөгөөд энэ ч утгаараа хурдан хугацаанд дэлхийд танигдаж, зах зээлд эзлэх байр сууриа тэлэх боломжтой байдаг. Гэвч ихэнх стартап –уудын хувьд олон улсын зах зээлд хэрхэн гарах талаараа төдийлөн сайн мэддэггүйгээс гадна өөрсдийгөө танилцуулах тал дээр учир дутагдалтай байдаг.

Тэгвэл стартап-уудын энэхүү асуудлуудыг нь шийдвэрлэхэд нь туслах зорилгоор Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо /МОСА/ болон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/-аас гадаад зах зээлд гарах сонирхолтой, олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа бизнес эрхлэгчдэд зориулан “Глобал зах зээлд нэвтрэх нь” сэдэвт семинар болон Pitch хийх арга  хэмжээг Монголын Силикон Валей компанийн дэмжлэгтэйгээр МТҮП-ийн 211 компьютер вишн лабораторит 2015 оны 11 сарын 28-нд зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд АНУ-ын “Силикон Валей”-д байрладаг “USBS and Investments” ХХК-ийн үүсгэн байгуулагч Майкл Гуревич болон “Concordia Ventures” ХХК-ийн захирал Рик Расмуссен нар урилгаар оролцож старт ап компаниудад хэрхэн дэлхийн зах зээлд нэвтрэх талаар сургалт, зөвлөгөө өгнө.

Мөн арга хэмжээний үеэр Силикон Валейд гарах хүсэлтэй 8-10 старт ап компанид “Pitch ” хийх буюу өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгохоос гадна олон улсын зах зээлд гарах боломж бүхий компаниудад “USBC” ХХК-иас гарааны хөрөнгө оруулалт хийх болно.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хувьд  “USBC ХХК”-тай хамтран  хөрөнгө оруулалт хийж, Силикон Валейд компани гаргах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/1108473762498578/ авна уу

  • 2015-11-24
  • Уншсан:4100
  • Tags:

Салбарын байгууллагууд