“Глобал зах зээлд нэвтрэх нь” сэдэвт семинар болон Pitch хийх арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

“Глобал зах зээлд нэвтрэх нь” сэдэвт семинар болон Pitch хийх арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо (МОСА)-оос 2015 оны 11-р сарын 28–ны өдөр “Глобал зах зээлд нэвтрэх нь” сэдэвт семинар болон Pitch хийх арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь стартап бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа боломжит хөрөнгө оруулагчдад хэрхэн оновчтой танилцуулах буюу pitch хийх, мөн үйл ажиллагаагаа дэлхийн зах зээлд хэрхэн тэлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой юм.
Уг арга хэмжээнд МОСА-гийн урилгаар АНУ-ын Силикон Валейд байрладаг “Ю Эс Бизнес Консалтинг” компанийн үүсгэн байгуулагч Майкл Гуревич хүрэлцэн ирж старп компаниудад олон улсын зах зээлд гарах арга зам, хөрөнгө оруулагчид юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийдэг, венчер капиталын эх үүсвэрүүд, үйл ажиллагаа нь эхний шатанд байгаа компаниудын үнэлгээ, зах зээлийн сонголт болон борлуулалтын үндсэн үйл явц зэрэг сэдвээр илтгэл тавьж оролцогчдын асуултанд хариулт өглөө.

startup1

Мөн энэ үеэр 4 стартап

1. Г. Гантүшиг. Miitly аппликэйшн / Хүмүүс бие биетэйгээ танилцах сошиал апп/
2. Тэлмүүн -Beep application
3. Од инновэйшн ХХК – Smart Home apartment system
4. Dream positive LLC-Dream rewards app зэрэг бүтээлүүдээрээ оролцон, Pitch хийж өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, гадны экспертээс зөвлөгөө авлаа.

startup2

 

Салбарын байгууллагууд