ШУТИС, Бизнес удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн магистрантууд МТҮП-тай танилцлаа

ШУТИС, Бизнес удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн магистрантууд МТҮП-тай танилцлаа

МТҮП-ийн “Силикон хаус”-ыг зорин ирж, үйл ажиллагааны нэгж, инкубаторын компаниудаас төрөн гарч буй шинэ шийдэлтэй бүтээгдэхүүнтэй  танилцах иргэн,  компани, оюутан, сурагчдын тоо жилийн жилд  нэмэгдсээр байна.

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ШУТИС, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Их Сургуулийн “Технологи менежементийн салбар”-ын менежементийн доктор, профессор Л.Оюунцэцэг багш өөрийн сургуулийн магистрантуудтайгаа  “Энтрепренёршил ба Инновацийн удирдлага” хичээлийн семинараа МТҮП-д хийлээ.

МТҮП-тай танилцах

Тэд МТҮП-ийн бүтэц зохион байгуулалт, “Эмбеддэд систем”-ийн лаборатори, “Компьютер вишн” лаборатори, “3D принтер буюу нээлттэй лаборатори”, сургалтын төв, номын сангийн үйл ажиллагаа болон инкубатор компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав.

Мөн инкубатор компаниудын бүтээгдэхүүн яаж зах зээлд нутагшиж, яаж үйлдвэрлэгдэж олны хүртээл болж байгаа талаар туршлага судалсан бөгөөд инкубаторын компани болох “General Smart”-ийн зохиосон led гэрэл,  “Марчаахай” компанийн хүүхдийн танин мэдэхүйн 03-08 насны хүүхдэд зориулсан контентуудыг ихэд сонирхон, зах зээлд хэрэгцээтэй, эрэлттэй  бүтээгдэхүүнүүд байна гэж сайшаан, зуучилж өгөх, зах зээлд нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгөн, харилцан туршлага солилцлоо.

МТҮП-2

Салбарын байгууллагууд